20:00 2021/05/02
Хөдөлмөрийн Үндэсний Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг зарлалаа. Тус намаас Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан гэдгийг намын УЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэв.
Тэрбээр "Зөв ХҮН Электорат эвслээс Ерөнхийлөгчөө захиалъя хэмээн иргэдийнхээ захиалгыг авч, нэр дэвших хүсэлтийг эрхмүүддээ уламжилсан. Хүсэлтийг нэр дэвшигчид маань хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Монгол түмний бахархал болсон оюун санааы лидерүүд, салбар салбартаа амжилт гаргасан эрхмүүдээс сонголт хийх нь амаргүй байсан"-ыг онцлон дурдаад "Зөв ХҮН Электорат эвслийн Төлөөлөх зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 2-ны өдрийн хурлаар явуулсан нууц санал хураалтын үр дүнгээр 66.7 хувийн санал авсан Дангаасүрэн овогтой Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна" хэмээн зарласан юм.
14:10 2021/05/02
"Зөв ХҮН электорат" эвслээс эхлүүлсэн "Ерөнхийлөгчөө захиалъя" аяны хүрээнд 17 мянга гаруй иргэнээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн 141 хүнээ санал болгосон байна.
Эдгээр хүмүүст "Зөв ХҮН электорат"-ын зүгээс санал тавьж эхлээд байгаа юм. Тодруулбал, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, "Датаком"-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд тус эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьжээ. Одоогоор Д.Жаргалсайхан татгалзсан хариу өгсөн байна.
Харин Д.Энхбат уг хүсэлтийг хүлээн авч буйгаа сошиалаар мэдэгджээ. Тэрбээр "Дангаасүрэнгийн Энхбат би Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшихийг зөвшөөрч байна" гэжээ.
Эвслийн зүгээс тавьсан хүсэлтийг хүлээн авсан хүмүүс дундаас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах юм байна.
20:00 2021/05/02
Хөдөлмөрийн Үндэсний Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийг зарлалаа. Тус намаас Д.Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан гэдгийг намын УЗ-ийн дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэв.
Тэрбээр "Зөв ХҮН Электорат эвслээс Ерөнхийлөгчөө захиалъя хэмээн иргэдийнхээ захиалгыг авч, нэр дэвших хүсэлтийг эрхмүүддээ уламжилсан. Хүсэлтийг нэр дэвшигчид маань хүндэтгэлтэйгээр хүлээн авсан. Монгол түмний бахархал болсон оюун санааы лидерүүд, салбар салбартаа амжилт гаргасан эрхмүүдээс сонголт хийх нь амаргүй байсан"-ыг онцлон дурдаад "Зөв ХҮН Электорат эвслийн Төлөөлөх зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 2-ны өдрийн хурлаар явуулсан нууц санал хураалтын үр дүнгээр 66.7 хувийн санал авсан Дангаасүрэн овогтой Энхбатыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байна" хэмээн зарласан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!