Жолооч нар автомашины дугуй сонгон худалдан авахдаа ихэнх тохиолдолд тэр дугуй сайн гэсэн ам дамжсан яриа, мэргэжлийн бус хүний өгсөн зөвлөгөө, сошиал орчноос асуусан асуултуудаас үндэслэн сонголт хийж өөрийнхөө автомашинд тохирохгүй дугуй худалдан авах алдаа багагүй гаргадаг. Жишээлбэл: Prius автомашинтай жолооч нар 195/80/15 LT дугуйг сонгож автомашиндаа тавих тохиолдол их байдаг. Энэ нь тун буруу юм. LT-Ligth truck буюу бага оврын ачааны автомашины даацын дугуй учир Prius загварын хөнгөн автомашинд огт тохирохгүй. Улмаар хэтэрхий хатуу дугуйнаас болж автомашины явдал хатуурах, явах эд ангиудыг эвдэх тохиолдол ихэснэ. Тиймээс та бүхэн дугуйны ялгааг харуулсан мэдээлэлтэй танилцаж өвлийн дугуйгаа сольж зуны дугуйгаа сонгохдоо ашиглаж худалдан авалтаа хийгээрэй.
Энэхүү дугуйг Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой гэж жолооч нар үздэг. Учир нь энэ дугуй бүх төрлийн гадаргуу дээр зорчиход зориулагдсан.
Түүнчлэн SUV болон жийп автомашинд илүү тохиромжтой дугуй юм.
Бүх замын дугуйны хээний бүтэц нь бусад дугуйнаас дараах ялгаануудтай байдаг.
АТ дугуйг сонгоход анхаарах зүйл нь дугуйн дээр P болон LT гэсэн хоёр тэмдэглэгээ юм. Жолооч нар уг тэмдэглэгээг анхаарч өөрийнхөө хэрэглээнд тохирсон зөв дугуйгаа сонгох хэрэгтэй.
Hankook брэндийн АТ2 дугуй нь өмнөх загвар болох АТ-М-г илүү сайжруулсан дугуй юм. Дугуйн гүйцэтгэл болон дуу чимээ зэрэг үзүүлэлт нь 15-20 хувиар сайжирсан. Жолооч та бүхэн машиныхаа дугуйг солих гэж байгаа бол энэхүү залуу шинэ загварын дугуйг сонгоорой.
Энэхүү дугуй нь бартаат замд зориулагдсан учир замын хатуу ширүүн ямар ч нөхцөлд таны төмөр хүлгийн гол хөдөлгөгч хүч болж чадна. МТ дугуй нь засмал зам дээр хурдтай явахад тохиромжгүй ба хээний бүтцээс хамаарч тодорхой хэмжээнд дуу чимээ гаргадаг. Бартаат замын дугуй учир бөөр нь хатуу байдаг. Ингэснээр бусад төрлийн дугуйтай харьцуулахад авто машины явдлыг илүү хатуу болгодог байна.
Бартаат замын дугуйны хээний бүтэц нь бусад дугуйнаас дараах ялгаануудтай байдаг.
Энэ дугуй нь LT гэсэн тэмдэглэгээтэй. Ийм тэмдэглэгээтэй дугуй ачаалал авах чадвар өндөр бөгөөд бартаат замд чанараа сайн хадгалж чаддаг. Харин Hankook брэндийн МТ2 загварын дугуй нь ижил төрлийн дугуйнуудтай харьцуулахад дуу чимээ хамгийн бага. Мөн дугуйн зүтгэх чадвар хамгийн сайн. Түүнчлэн гадна хажуугийн V хэлбэрийн нэмэлт хээ нь дугуйн бөөрний хамгаалалт болж, зүтгэх хүчийг нэмэгдүүлдэг онцлогтой юм.
НТ дугуйг ихэвчлэн засмал зам дээр ашигладаг. Энэхүү дугуй нь жолооч та бүхэнд тав тухыг дээд зэргээр мэдрүүлж чадна. АТ болон МТ дугуйтай харьцуулахад илүү зөөлөн илүү тав тухтай байдлыг өөртөө шингээсэн. Мөн илүү өндөр хурдыг тэсвэрлэх чадамжтай. Харин замын хүнд нөхцөлд явахад тохиромжгүй.
Засмал замын замын дугуйны хээний бүтэц нь бусад дугуйнаас дараах ялгаануудтай байдаг.
Hankook брэндийн НТ төрлийн дугуй нь хээний оновчтой бүтцээрээ тогтвортой жолоодлогыг хангадаг. Мөн гадна мөрний зохион байгуулалтаараа ялгарч ямар ч дуу чимээ гаргадаггүй гэдгээрээ онцлогтой байдаг.
Та бүхэн ЭНД дарж Hankook брэндийн дугуйны үнэтэй танилцах боломжтой.
Илүү их мэдээллийг авахыг хүсэж байвал Hankook Mongolia хуудсыг дагаарай.
Илүү удаан хэрэглээ Hankook дугуй
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!