Оскарын наадмын шилдгүүд тодорсоор байна.
Кино урлагийн хамгийн нэр хүндтэй уг наадмын шилдэг киноны төрөлд "Nomadland" шалгарав. Уг киног найруулсан Клое Зао шилдэг найруулагчийн шагналыг хүртээд буй юм.
Мөн Фрэнсис МакДорманд тус кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг гардан авлаа.
Харин шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг "The Father" киногоороо жүжигчин Энтони Хопкинс хүртэж байна. Ингэснээр тэрбээр шилдэг гол дүрийн шагналыг хамгийн өндөр насандаа авч буй уран бүтээлч боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!