Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын засгийн газар гэмт этгээдээс хураасан биткоиноо анх удаа зарж, их хэмжээний ашиг олжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Сувон хотын прокурорын газар гэмт хэрэгтний хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого болох их хэмжээний биткоиныг зарж, улсын орлого болгосноо саяхан мэдээлжээ.

Томоохон порнограф вэбсайт ажиллуулж байсан гэмт этгээдээс прокурорууд 2017 оны хавар 191 биткоин хурааж авсан юм байна.

Гэвч Өмнөд Солонгост улсын орлого болгосон криптовалютыг хэрхэн зарцуулах тухай хууль байгаагүй тул хураагдсан биткоинуудыг офлайн хэтэвчинд дөрвөн жилийн турш хадгалж байжээ.

Харин шинэ хууль гуравдугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул хураагдсан биткоинуудыг бирж дээр зах зээлийн ханшаар зарсан байна.

2017 онд хураагдах үеэр 191 биткоины үнэлгээ 270 сая вон байсан бол гуравдугаар сарын 25-ны өдөр зарахад 12.29 тэрбум воны ($10.9 сая) үнэ хүрчээ. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн дотор хураасан хөрөнгийн хэмжээ 45 дахин өссөн байна.

“Энэ бол гэмт хэрэгтний хууль бусаар олсон криптовалютын орлогыг анх удаа улсын орлого болгосон тохиолдол юм. Бид цаашдаа кибер орчинд нуусан хууль бус үйл ажиллагааны орлогыг энэ мэтээр улсын орлого болгохын төлөө хичээн ажиллана” гэж Сувон хотын прокурорын газраас мэдэгджээ.

Биткоиныг эзэмшиж байсан Ан гэгч нь 2013 оноос эхлэн АНУ-д AVsnoop.club хаягтай порнограф вэбсайтын үйлчилгээ эрхэлж байсан гэнэ. Олон сая хэрэглэгчээсээ тэр үйлчилгээний төлбөрийг биткоин хэлбэрээр авдаг байжээ.

2018 онд Сувон хотын шүүх түүнд 18 сар шоронд хорих ял оноож, хууль бус бизнесийн орлого болох 191 биткоин, 695 сая воныг хураасан юм байна.

 

Эх сурвалж: Korea Times