• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

“Apophis” астероид ойрын зуун жилд дэлхийд аюул учруулахгүйг NASA мэдэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Дэлхийтэй мөргөлдөх магадлалтай сансрын биетүүдийн нэгт “Apophis” нэртэй астероид тооцогдож байсан юм.

Asteroid 99942 дугаараар бүртгэгдсэн уг биетийг анх 2004 онд илрүүлж байжээ.

Илэрснийх нь дараа эрдэмтэд энэ астероидыг 2029 онд дэлхийд аюул учруулах магадлалтай гэсэн тооцоог гаргаж байв.

Сүүлд дахин тооцоолоод аюул ойртох хугацааг 2036 он, 2068 он гэж дараалан хойшлуулж байжээ.

Харин АНУ-ын сансар судлалын агентлаг NASA хамгийн сүүлд хийсэн тооцоолол дээрээ үндэслэн “Apophis” астероид ойрын зуун жилд дэлхийд аюул учруулахгүйг өчигдөр мэдэгдсэн байна.

Ингэхдээ тэд гуравдугаар сарын 5-ны өдөр авсан астероидын зам маршрутын шинэ дата дээр үндэслэн тооцоог хийсэн ажээ.

“2068 онд дэлхийд аюул учруулах ямар ч боломжгүйгээс гадна ирэх 100 жилийн хугацаанд ямар нэг аюул учруулах магадлал байхгүйг бид тооцооллоо” гэж NASA-гийн дэлхий орчмын объектуудыг судалгааг хариуцдаг мэргэжилтэн Дэвид Фарноккиа ярьсан байна.

Ингэснээр “Apophis” астероидыг ойрын 100 жилийн хугацаанд дэлхийд аюул учруулж болзошгүй сансрын биетүүдийн жагсаалтаасаа NASA хасжээ.

2029 онд "Apophis" дэлхийд хэр ойртохыг шинэчлэн харуулсан нь:

Эх сурвалж: Mashable

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.144] 2021/3/30
Delhiitei 2021 ond murgulduh baisan bol ymar arga hemjee avah baisan bee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.178.54] 2021/3/29
Хүн төрөлхтөн эх дэлхийг ухан сэндийчиж байгалиа хог хаягдлаар дүүргэж газрын хөрс агаараа бохирдуулж уур амьсгалд өөрчлөлт оруулж эх дэлхийд аюул учруулж байна.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.216] 2021/3/28
zugeer Rombu garigiinhantai yriad naadhiig chine zohitsuulna
1 | 1 Хариулах
Зочин [66.181.161.84] 2021/3/28
Sanaa zovoltgui.Naana ni corona muharuudiig yanzalchihna.
0 | 1 Хариулах
Зочин [202.55.188.82] 2021/3/28
Аймар зөвхөн Монголчууд гээд ондоошроод байж байсан чинь солир унаад устчуул яана хаха
1 | 1 Хариулах
irgen [202.126.89.34] 2021/3/28
bi l 100 naslaad chad xiixed solir irku delxii bj bwal boloo doo nice sanaa amarlaa
1 | 2 Хариулах
Оркуудаа [5.8.24.232] 2021/3/28
Ковидыг бас аюулгүй гэж үздэг байсан.
0 | 12 Хариулах
huts [43.242.243.19] 2021/3/28
zail
4 | 0 Хариулах