Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Сурагчдаа Даваа гарагаас теле, цахим хичээл оруулахгүйгээр амраана

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Боловсрол, шинжлэх ухааны сайдаас сурагчдын амралтын хугацаанд хичээллүүлэх тушаалыг гаргасан учрыг тодруулж, сурагч багш нарыг хоёрдугаар улирлын амралтын хугацаанд нь амраах боломж бий эсэхийг тодрууллаа. 

УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улирлын амралтаар амарна. Ирэх долоо хоногт амралт эхэлнэ. Амралтаар хичээллэж болох тухай тушаал гарсан учир нь эцэг, эх болон сургуулиаудаас хичээл эхлээд сар хүрээгүй байхад дахин амарч, хоцрогдлоо нөхөх боломжгүй болж байна гэсэн санал гарсан. Түүнээс биш яамнаас шууд шийдвэр гаргаагүй. Нөхцөл байдалтай уялдуулан яамнаас тушаалаа өөрчилж болно. 

Монгол Улсын хэмжээнд 174 мянган хүүхэд хичээлээсээ хоцорсон байгаа. Сургуулиудын хувьд үүссэн хоцрогдлыг нөхөх нь томоохон сорилт болж байгаа тул үүнийг шийдвэрлэх зорилготой байсан. Сургууль болон орон нутаг нь амралтаар хичээллэх эсэхээ сонгож болно" гэлээ.

Тэрбээр фэйсбүүк хуудастаа дахин тайлбар хийсэн байв.

Уг тайлбарт "Сурагчдын амралтаар яагаад теле болон цахим хичээлийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан бэ гэхээр сүүлийн 1 сар гаруй хугацаанд сурагчдын хоцрогдлыг нөхөж амжаагүй гэдэг судалгаа, саналд үндэслэсэн.

Түүнээс БШУЯам тэнгэрээс бууж ирээд нэг өдөр шийдвэр гаргаагүй. Энэ бол дороосоо гарсан шийдвэр. 
Яам нөхцөл байдалдаа уялдуулаад тушаал шийдвэрээ цаг алдалгүй өөрчилж болно. Улсын хэмжээнд 174,000 сурагч хичээлийн хоцрогдолд орсон бодитой тоо нь байна. Сургуулиудын өмнө тулгамдаад байгаа асуудал бол 1 хоногийн өмнө, 1 цагийн өмнө ч гэсэн үүссэн хоцрогдлыг нөхөх сорилттой тулчихаад байгаа юм. 
Өнөөдрийн байдлаар үндсэндээ 7-8 аймагт шинээр буюу дахисан хэлбэрээр коронагийн голомт үүссэнтэй холбогдуулан зарим үйл ажиллагааг зогсоож байгаа.

Үүнтэй уялдуулж сурагчдаа ирэх долоо хоногийн Даваа гарагаас теле, цахим хичээл оруулахгүйгээр амраана. Энэ хугацаанд сургуулиудын ариутгал, халдваргүйтлийн ажлыг чанартай хийхээр болсныг хэлье" гэжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/462737264925450