Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалжээ.
2020-2021 оны хичээлийн жилийн бүтэц ёсоор сурагчид энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-нд амрах ёстой байв. Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар сурагчдын улирлын амралтыг цуцалж, нийслэлд теле болон цахим хичээлийг, орон нутагт танхимын сургалтыг үргэлжлүүлэн оруулахаар боллоо.
Энэ талаар БШУЯ-наас тодруулахад "Сурагчдад хичээлийн хоцрогдол их байгаа учир гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хичээллэж өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!