Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Pfizer вакциныг lithium батарейтай тусгай зориулалтын хайрцагтайгаар тээвэрлэж ирлээ"

А.Намуун, iKon.mn
2021 оны 3 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: МИАТ ТӨХК
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:01 2021/03/24

"В767-300 агаарын хөлгийн 15 хүний бүрэлдэхүүнтэй нисэх баг Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 5 хайрцаг, 149 килограмм КОВИД-19 вирусийн эсрэг Pfizer вакциныг авчирлаа.

Уг вакциныг lithium батарейтай тусгай зориулалтын хайрцагтайгаар тээвэрлэж ирлээ.

Онгоц өнөөдөр 16:34 цагт Буянт-Ухаа ОУНБ-д газардсан" гэж МИАТ ТӨХК-аас мэдээллээ.

16:25 2021/03/24

COVAX хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун Pfizer вакцин өнөөдөр орой ирнэ

Манай улс COVAX хөтөлбөрийн хүрээнд авах коронавирусийн эсрэг Pfizer вакцин өнөөдөр ирэх нь.

Эх сурвалжийн мэдээлснээр тус вакцинаас 25,740 тунг МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр өнөөдөр орой авчрах юм байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Pfizer вакцинаар архаг хууч өвчтэй болон эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг дархлаажуулах тухай мэдэгдсэн билээ.

2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ДЭМБ-аас АНУ болон ХБНГУ-ын хамтран бүтээсэн Pfizer/BioNTech вакциныг (Comirnaty COVID-19 mRNA) яаралтай горимоор хэрэглээнд гаргах зөвшөөрөл олгосон.

Pfizer вакцин нь -70°C хэмд хадгалж тээвэрлэх, 2-8°C хэмд 5 хоног хүртэл хадгалах горимтой, 6 хүн/тунгаар савлагдсан, дэлхий дахинд анх удаа шинэ технологиор хөгжүүлэн гаргаж авчээ.

Pfizer-BioNTech КОВИД-19 вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 миллилитр хоёр тунг хийлгэнэ. /Эх сурвалж: ЭМЯ/

Өмнө нь буюу 2021 оны 3 дугаар сарын 12-нд COVAX хөтөлбөрийн хүрээнд 14,400 тун AstraZeneca вакциныг хүлээн авсан юм.

Вакцины нийлүүлэлт (3, 4 сар):