Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Mplus апп Монголдоо шинэлэг үйлчилгээ нэвтрүүлжээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Цахим болон аудио ном, подкастын баялаг сан бүхий Mplus аппликэйшн “Цэнэг” хэмээх гишүүнчлэлийн шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Монголын болон олон улсын зах зээлд эрэлттэй байгаа 45 номын аудио болон цахим хувилбарыг багтаасан “Цэнэг” үйлчилгээ нь бага үнээр олон ном унших/сонсох боломж юм. Урьд нь тус аппликэйшнд ном бүрийг тусад нь худалдаж авах гэсэн ганц сонголттой байсан бол одооноос нэг удаа төлбөр төлөөд 13 хүртэл ном унших/сонсох боломжтой болж буй. Тодруулбал, “Цэнэг” үйлчилгээ нь 4,900 төгрөг төлөөд сарын дотор 2 цахим + 1 аудио ном, эсхүл 14,900 төгрөг төлөөд 9 цахим + 4 аудио ном гурван сарын турш унших/сонсох гэсэн хоёр сонголттой. Ингэснээр нийт сонгосон номын үнийн дүнгээс 90 хувь хөнгөлт бий болгох боломжтой гэсэн үг.

Ном унших, сонсохыг хэвшил болгохыг зорьж буй хүмүүст энэ үйлчилгээ яг тохирох юм. Сонирхуулахад, аудио ном хөгжсөний ачаар огт ном уншдаггүй хүн ч жилд дор хаяж дөрвөн ном уншдаг болсон гэх сонирхолтой судалгаа бий. “Цэнэг” үйлчилгээнд багтсан номуудаас дурдвал,

  • Адам Грант - "Анхдагчид"
  • Хэктор Гарсиа, Францез Мираллэс - "Икигай"
  • Эд Катмул - "Бүтээлч, Inc."
  • Э.Х.Гомбрих - "Дэлхийн бяцхан түүх"
  • Харуки Мураками - "Хилийн дээснээс урагшхан, алтан нарнаас баруунтаа"
  • Эми Чуа - "Бар ээж"
  • Патрик Зюскинд - "Сүрчиг"
  • Д.Өлзийбаатар - "Монголчууд"
  • Ф.Скотт Фицжеральд - "Агуу Гэтсби"
  • Габриель Гарсия Маркес - "Гунигт янхнуудаа дурсахуй"
  • М.Пүрэвмаа - "Чи жинхэнэ хүчээ хэзээ гаргах юм бэ?"
 

"Цэнэг" үйлчилгээнд багтсан номуудын жагсаалтыг эндээс үзээрэй.

Өнөө цагийн амьдралын хэмнэл дунд хэвлэмэл ном бариад уншиж суух нь тансаглал гэхэд буруудахгүй. Үргэлжийн нэг тийш яаран, үгүй бол түгжрээнд цагаа бардаг хотын иргэд бид гэртээ харьсан хойно ч ар гэрээс өгсүүлээд зохицуулах ажил ихтэй. Гэтэл ном зохиол уншиж төсөөллөө тэтгэж, мэдлэгээ зузаатгамаар байдаг. Энэ нөхцөлд оновчтой шийдэл нь аудио болон цахим ном (e-book) билээ.

Одоогоор 500 гаруй цахим ном, 120 орчим аудио ном, 5000 орчим дугаар подкаст байршуулаад буй Mplus аппликэйшний сан өдөр ирэх тусам нэмэгдсээр буй. “Морь унасан толгойгүй хүн”, “Усан доогуур 20000 бээр аялсан нь” зэрэг бид бүгдийн сайн мэдэх сонгодог зохиол сонсох хувилбараар байхаас гадна Л.Түдэв, Д.Нацагдорж тэргүүтэй Монголын их зохиолчдын бүтээлүүд тус аппликэйшнд бий.

Дэлхийн сонгодог бүтээлүүдийн ихэнх нь цахим ном хэлбэрээрээ төлбөргүй аж. Орчин цагийн номуудаас гэвэл, уран зохиолын болон баримтат бүтээлүүдийн сонголт арвин. Тухайлбал, Ц.Оюунгэрэл, Б.Сарантуяа, Б.Шүүдэрцэцэг нарын монгол зохиолчдын бүтээлүүдийг эндээс унших боломжтой. Зохиолуудыг хүүхдийн, түүхэн, уран зөгнөлт, бизнес, эдийн засгийн, улс төрийн гэхчлэн төрөл жанраар нь ангилсан учир сонирхсон сэдвээ олоход хялбархан юм.

Оюуны өмчийн асуудал эрчимтэй яригдах болсон өнөө цагт монгол зохиолчдын оюуны хөдөлмөрөө үнэлүүлэх арга хэрэгсэл өргөжиж буйн жишээ нь Mplus. Тэд зохиогч, орчуулагч, ном эрхлэн гаргагчидтай хамтран өөрийн студид аудио буюу сонсдог ном болгон бүтээдэг. Зохиолчид зардал багатайгаар нэмэлт орлогын эх үүсвэр бүрдүүлэхийн зэрэгцээ орлогоо өдөр бүр авч, борлуулалтаа хяналтын самбар дээр тогтмол хянаж болдог аж.

Харин ном унших цаг зав гардаггүй бол эл аппликэйшн дэх подкастуудаас сонсож болох юм. Mplus аппликэйшнд 400 орчим подкаст суваг байршдаг. "Unlock", "Catching Up With Nomio", "Ideree's Podcast" гэхчлэн нийтэд танигдсан подкастуудаас гадна хүмүүс тэр бүр мэдэхгүй ч сонсууштай, хэрэгцээтэй агуулга бүхий олон подкаст буй.

Та бүхэн Mplus аппликэйшнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг mplus.mn сайтаас аваарай.



 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.