Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сүхбаатар: Санхүүгийн түрээс, лизинг олгохдоо тухайн хүний санхүүгийн чадварт анхаардаг байсан бол одоо бид хэр хариуцлагатай иргэн бэ гэдгийг илүү голчилно

ikon.mn
2021 оны 3 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Ард Лизинг ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Г.Сүхбаатараас хуучин автомашинаа цоо шинэ, зөв хүрдтэй автомашин болгож өөрчлөхийг уриалж буй Гадас хөтөлбөрийн талаар тодруулга авлаа.

-Буруу хүрдтэй автомашины хэрэглээг халж, эхний ээлжинд 100 жолоочийг зөв хүрдтэй, тэг гүйлттэй буюу цоо шинэ автомашинтай болгох хөтөлбөр санаачилжээ. Яагаад ийм хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх болсноо хуваалцахгүй юу.

Монгол улс Авто тээврийн тухай хууль , замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар замын хөдөлгөөнд оролцох эрхээ эдэлдэг. Жолооч нар зөв, буруу хүрдтэй автомашин ашиглах эрх нь нээлттэй, хязгаарлалтгүй. 

Монгол улсын хэмжээнд 2020 оны эцсийн байдлаар нийт автомашин, өөрөө явагч тээврийн хэрэгслийн 86 хувь буюу 615 мянган автомашин нийслэл Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцож байгаагаас 72 хувь буюу 447 мянган автомашин нь суудлын автомашин байна. 

Дээрх автомашины 78 хувь нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил замын хөдөлгөөнд оролцсон, 65 хувь нь буруу хүрдтэй автомашин байна гэсэн статистик судалгаанууд гарч байна.

Энэ тоон статистикаас харвал, уг тээврийн хэрэгслүүдийн 78 хувь нь Олон улсын стандартын дагуу элэгдэл бүрэн үүсээд аль хэдийн ашиглалтаас хасагдчихсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх, нөгөө аюулгүй, эрүүл бус орчин үүнээс л улбаатай. Бүрэн бүтэн биш тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна уу гэдэг нь өөрөө эрсдэл өндөртэйг харуулж байна.   

Хөтөлбөрийн нэршил нь сонирхол татлаа. Яагаад Гадас гэж нэрлэсэн юм бэ?

Манай нийслэл бол маш нягтрал ихтэй, тэр хэрээрээ замын түгжрэл ч их. Үүнийг хүн бүр мэднэ шүү дээ. Гэвч энэхүү нягтралыг дагасан түгжрэл нь биднээс зөвхөн цаг хугацааг маань аваад зогсохгүй, нялх үрс, настан буурлууд, залуус гээд хайртай дотно хүмүүсийн эрүүл мэндийг аажим аажмаар сүйтгэж байдаг. Яагаад гэхээр, дээр дурдсанаар хөгжингүй орнуудад хэрэглээнээс хасагдсан, бүрэн бус тээврийн хэрэгсэлүүдээс ялгардаг хорт хий нь агаарын бохирдол үүсгэснээр бид бүхнийг өвчлүүлдэг. Тиймээс бид Монголын эрүүл, чанартай ирээдүйн төлөө бага ч болов хувь нэмэр оруулахын тулд эрүүл мэндэд ээлгүй автомашинаа шинэчлэхэд нь илүү уян хатан үйлчилгээний нөхцлийг санал болгож хуучин автомашинуудыг “Гадаслах” буюу “Хөдөлгөөнд оролцуулахгүй”  байхыг зорьсон. 

Бид илүү аюулгүй, стандартад нийцсэн, эрүүл орчинд ажиллаж амьдрах эрхээ эдэлж, түүнийгээ үр хойч үедээ өвлүүлмээр байна, үүний тулд яриад суух бус бага гэлтгүй нөлөөөллийг бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагаандаа шингээж, зөв жишигт түүчээлэн үзүүлэхээр энэ хөтөлбөрийг санаачилсан болно.

Автомашингүй хүмүүс оролцож болох уу гэсэн санал хүсэлтүүд нилээд ирж байх шиг харагдсан, заавал автомашинтай байх хэрэгтэй юм уу? 

Тиймээ, болно. Та АрдКойноо л цуглуул, бид та бүхэнд илүү таатай үйлчилгээний нөхцлийг цаашдаа ч санал болгосоор байх болно. Зөвхөн автомашинаар зогсохгүй хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлэн орон сууцны хөтөлбөрийг ч нэвтрүүлэхээр судалгаа хийн ажиллаж байна.

Хүн бүрийн сонирхлыг татаж байгаа нэг зүйл нь шинэ автомашинаа 2-3 жил унаж эдэлсний дараа буцаан өгөөд дахин шинийг унаад явна гэдэг шийдэл. Энэ тал дээр хаанахын ямар туршлага дээр үндэслэн ийнхүү шийдсэн бэ? 

Харилцагчийн хувьд хэдийд ч автомашинаа шинэчлэх боломжийг бид олгож байгаа, тэгэхээр бидний хооронд лизингийн гэрээнээс гадна автомашин ашиглах хариуцлагын гэрээ байгуулагдана. Гэрээний хугацаанд тухайн автомашинаа унаж эдлэхдээ замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахихаас гадна хариуцлагатай жолооч байж, их хотын соёлтой иргэн байхыг л бид хүсэж хамтран ажиллана. 

Шинэ автомашинд 3 жил үнэ төлбөргүй сервис үйлчилгээ үзүүлнэ гэсэн үү? Түүнд тодорхой үнийн дүнгийн заалт тавьж өгсөн үү, хэр хэмжээний үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх боломжтой вэ? 

Тиймээ, энэ бол бидэнтэй хамтран ажиллаж буй автомашин борлуулагч гэрээт байгууллагуудын зүгээс барьж буй бэлэг юм. Сервис үйлчилгээний тал дээр автомашин борлуулж буй компани нь тухайн жолоочтойгоо уг гэрээгээ хийгээд явна.

3 жилийн турш шинэ автомашин уначихаад дахин шинэчлэх шийдэл нь уг хөтөлбөрт хамрагдсан жолооч бүрд нээлттэй юу, тодорхой шалгууруудад тэнцэж байж дараагийн алхам руу орох уу? 

Дээр хэлсэнчлэн “хариуцлага” чухал. Бид өмнө нь санхүүгийн түрээсийн үйлчилгээг санал болгохдоо тухайн хүнийг хэр санхүүгийн чадвартайд анхаарал хандуулдаг байсан бол одоо хэр хариуцлагатай иргэн бэ гэдгийг илүү голчлон үзэж шийдвэр гаргадаг болсон.  Мөн хамтарч ажиллах хугацаандаа бас энэ хариуцлагын заалтаа хэрэгжүүлж, хариуцлагатайгаар үлгэрлэн манлайлсан иргэд харилцагчдаа бид илүү хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр урамшуулаад л явна. Эсрэгээрээ хариуцлага алдсан тохиолдолд мэдээж нэмэлт төлбөрийг тооцохоор заасан байгаа.

Ард Лизинг ХХК-ийн талаар цухас дурдвал?

Бид 2015 онд Санхүүгийн түрээсийн хуулийн дагуу байгуулагдаж, санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр харилцагчдадаа үйлчилж байна.

Бид ирээдүйд автомашиныг өмчлөлийн хэлбэрээр бус бизнес, хэрэглээний чиглэлээр хэрэгцээндээ тулгуурлаж санхүү, үйл ажиллагааны түрээсээр ашигладаг нийгмийн захиалгыг биелүүлэхийн төлөө олон төсөл хөтөлбөрүүдийг санаачилж нэвтрүүлэн ажиллахаар зорьж байгаа. Гадаслах хөтөлбөр энэ том ажлуудын тэргүүн хөтөлбөр нь гэж ойлгож болно.

Мэдээж хөтөлбөр эхэлсэн шигээ төгсгөлтэй 100 автомашинаар хязгаарлан эхний энэ төсөл хөтөлбөрөө эхний шалгуур хангасан 100 хүнд өгөх болно. Дээр дурьдсанчлан цаашдаа бид олон олон шинэлэг үйлчилгээнүүдийг Ардынхаа харилцагч нарт нэвтрүүлэх болно. Харилцагч та бүхэн маань урамшуулалын ард койноо бүтээгдэгдүүн үйлчилгээндээ хамрагдаад цуглуулж байгаарай. Бидний ажлыг үргэлж дэмждэг харилцагчиддаа баярлалаа. Амжилт хүсье.

Б.Ганчимэг

Бидэнтэй холбогдохыг хүсвэл:

Фэйсбүүк: https://www.facebook.com/ardleasing/

И-мэйл: Info@ardleasing.com

Утас: 99976208, 88102189

Хаяг : Монгол улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд А.Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2-р давхар.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.