Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оксфордын Төрийн Удирдлагын Блаватникийн Их Сургууль “Бэрс Институт”-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 18
Сурталчилгаа
 

“Бэрс Институт” дэлхийн шилдэг Оксфордын Төрийн Удирдлагын Блаватникийн Их Сургуультай албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Оксфордын Их Сургуулийн төрийн удирдах  түвшний болон төрийн албан хаагчдад зориулсан сертификатын хөтөлбөрийг Монгол Улсад зохион байгуулж, хэрэгжүүлэх албан ёсны эрхийг Бэрс Институт авлаа.

Найман долоо хоногийн эрчимжүүлсэн цахим хөтөлбөрт хамрагдсанаар үзэл бодол, бодит бус үнэмшлээс илүү нотолгоонд суурилсан бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд шаардагдах мэдлэг, практик ур чадваруудыг эзэмших боломжтой. Хөтөлбөрийг амжилттай дүүргэснээр та бодлогын нөлөөллийг үнэлэхэд судалгаа, нотолгоог хэрхэн ашиглах, бодлого боловсруулагчид бодит байдал дээр хэрхэн нотолгоо цуглуулж боловсруулах, судалгааны аргууд болон мета-анализ... гэх мэт онолын  мэдлэг, практик ур чадваруудыг олж авна.

Оксфордын Төрийн Удирдлагын Блаватникийн Их Сургуулийн шилдэг профессор багш нараар хичээл заалгах энэхүү хөтөлбөрт хувь хүн болон төрийн албан хаагчид хамрагдах бүрэн боломжтой.

Тус хөтөлбөр нь Бэрс Институт, Оксфордын Төрийн Удирдлагын Блаватникийн Их Сургуулийн хамтын ажиллагааны анхных бөгөөд цаашдын хамтарсан олон төсөл хөтөлбөрүүдийн эхлэл нь энэ болж байна.

Холбоо барих:

Утас: 89054466

Цахим шуудан: info@bers.edu.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.