Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт коронавируст халдвар голомтлон тархах эрсдэл үүссэн тул өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 21-ний өдрийн 23:00 цагийн хооронд буюу 5 хоногийн хугацаатай хатуу хөл хорио тогтоолоо.
Энэ хугацаанд тухайн хорооны авто замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн бусад авто замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед тухайн хорооны 18-аас дээш насны иргэдийг PCR шинжилгээнд хамруулж, зорилтот бүлгийн болон 50-65 насны иргэдийг вакцинжуулж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөжээ.
Хөл хорионы хугацаа дуусаж, цагдаагийн хамгаалалт буусан үед хэвийн горимд шилжинэ.
Хатуу хөл хорионы үед баримтлах дүрэм:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!