Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Zochil” стартап хөрөнгө оруулалт татаж НЭГ ТЭРБУМ төгрөгийн үнэлгээтэй боллоо

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 3 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Анх 2019 оны 10 сард бизнес эрхлэгч хүн болгонд онлайн худалдаа эрхлэх боломжийг нээж, үйл ажиллагааг нь автоматжуулах зорилгоор “Zochil”-ийг үүсгэн байгуулжээ.

“Zochil” технологийн стартап нь СТАРТ-ын портфолио бөгөөд тус хоёр байгууллага нь сүүлийн нэг жилийн хугaцаанд хамтран ажиллаж компанийн үнэлгээг 1,000,000,000₮ төгрөг болгож чадлаа. Энэхүү үнэлгээг дотоодын хөрөнгө оруулагчаас татаж баталгаажуулсан ба уг хөрөнгө оруулагч нь компанийн хоёр дахь энжил хөрөнгө оруулагч болж байгаа аж.

“Zochil” нь ойрын хугацаанд $4,000,000 ам.долларын үнэлгээнд хүрэхээр төлөвлөж байгаа төдийгүй энэ нь Монгол улсын худалдааны салбарыг өөрсдийн инновацлаг шийдлээрээ дараагийн түвшинд хүргэх ажлын эхлэл болно хэмээн зорьж байна. Харин одоо татаж буй хөрөнгө оруулалт нь бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх чиглэлд зарцуулагдана.

”Zochil” одоогоор стартап бүтэц зохион байгуулалттайгаар 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хөрөнгө оруулалтын эхний үе шат буюу “seed stage” дээрээ амжилттай явж байгаа юм.

Хамтрагч СТАРТ компани нь Венчир биулдер (venture builder) чиглэлээр стартапуудыг үе шаттайгаар дэмжин ажиллаж, үйл ажиллагаа, технологийн хэрэглээ, бие даасан байдлыг нь хурдасгаж бодит өсөлтийг бий болгож, олон улсын зах зээлд гарахуйц бизнес загварыг эрэлхийлж, маркетинг, менежментийн аргачлал зэрэг шийдэл боловсруулан сайжруулж хамтран ажилладаг.

Тун удахгүй танд “Zochil” стартапын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Хэрэв та бидэнтэй харилцахыг хүсвэл доорх хаягаар холбогдоорой.

Утас: 7777-8787

www.zochil.mn

www.startco.mn

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.