STYLEE – Загвар, технологийн төгс хослол
Хэрэв та яг одоо @Styleemongolia гэж инстаграмаас хайвал эсвэл Stylee.mn гэж бичээд enter товч дарвал Vogue, Vanity Fair зэрэг дэлхийн шилдгүүдийг санагдуулам загварын сэтгүүл угтах болно. Гэхдээ ганц товшилтоор эгшиглэх пянзны аялгуу, товч нийтлэлүүдээр нь STYLEE-ийг дүгнэвэл том алдаа.
Өнгөн дээрээ сэтгүүл мэт боловч Stylee-ийн зүрх нь хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологид суурилсан онлайн дэлгүүр. Зүгээр ч нэг дэлгүүр биш дэлхийн шилдэг, мартагдашгүй гэгддэг 20 гаруй брэндийг нэгтгэсэн Монголын анхны тансаг зэрэглэлийн худалдааны платформ гэдгийг үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Мөнхзул хэлж байлаа.
Figure 1 STYLEE-ийн зүрх нь дэвшилтэт технологи
Бүтэн жил гаруйн хугацаанд сууринаас нь хөгжүүлсэн технологи нь найдвартай ажиллагаа, шуурхай мэдээллээр хангадаг бол Итали, Монголоос цугларсан мэргэжлийн баг уншигч, худалдан авагчдын сэтгэлд нийцсэн загварыг сонгон платформдоо байршуулахад анхаардаг. Stylee-ийн багийнхан дэлгүүрээ дурын бүтээгдэхүүнээр дүүргэхийг урьтал болгоогүй, харин эсрэгээрээ цөөн бөгөөд үнэ цэнтэй сонголтуудад анхаарчээ. Учир нь загвар бол хүний дотоод мөн чанар, итгэл үнэмшлээ илэрхийлэх боломж. Таныг илэрхийлэх нэр хүнд, бахархам түүхтэй сонголт тийм ч элбэг биш. Н.Мөнхзул захирлын хэлснээр бол “Хамгийн хэцүү сонголт бол хэтэрхий олон сонголт”. Тиймээс ч зөвхөн нэр хүндээрээ батлагдсан дээд зэрэглэлийн брэндүүдийн цоо шинэ цуглуулга болон хуучрашгүй классик загваруудыг нэг дор цуглуулахаар шийджээ.
Дэлхий нийтээр амьдралын шинэ дэглэмд шилжиж загварын нийслэл болсон Лондон, Нью-Йорк, Парист зочлох аргагүй болсноор энэ боломж улам ч өгүүлэгдэж байна. Харин энэ үед загвар, өөрийгөө илэрхийлэх боломжийг гэрийн тань үүдэнд хүргэж ажиллахаа Stylee амлаж байна.
Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Stylee-ийн вэб болон инстаграмд байрших интерактив загварын сэтгүүл долоо хоног тутам шинэчлэгдэнэ. Coming soon гэх тэмдэглэгээтэй Stylee.mn хуудсанд тун удалгүй нэмэгдэх бүтээгдэхүүний жагсаалт улам өргөжих алсын харааг илтгэнэ. Тэдний студийн гэрэл, нүүр будалтын өрөө, зөөлөн буудин бүхий оффис ч загварын ордныг санагдуулна. Товчхондоо Stylee бол загвар, технологийн төгс хослол. Би хувьдаа хүлээлт дүүрэн үлдлээ.
Вэб хаяг: www.Stylee.mn
Instagram: @StyleeMongolia
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

