ХХБ-наас Монгол Улсын гавьяат эдийн засагч төрлөө

СУРТАЛЧИЛГАА
32 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр /2026.05.18/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУ-ын эдийн засгийн тулах цэг болсон банк санхүүгийн салбарын удирдлага, төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсад банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ойг тохиолдуулан ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч төрийн дээд одон медаль Гавьяат эдийн засагч шагналаар шагнагдлаа.

Мөн ХХБ-ны ББГ-ын захирал Б.Оргил – Алтан гадас одон, ОУБГ-ын захирал О.Баярсайхан – Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.

Банк санхүүгийн салбарын нийт хамт олны зүгээс шагнагдсан удирдлагууддаа халуун баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

зураг
 
зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.