Р.Оюун-Эрдэнэ: Baby Lab брэндийн үнэнч хэрэглэгч ээжүүддээ зориулан үнэгүй эрдсийн шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж буй нь манай онцлог

ikon.mn
1 цаг 7 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“Mommy & Baby Expo 2026” олон улсын эх, хүүхдийн үзэсгэлэн хоёр дахь удаагаа 5-р сарын 30-наас 6-р сарын 1-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгч Baby Lab брэнд БЕСТ ФОРС ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

- Өнгөрсөн жилийн анхны зохион байгуулалтаас ямар сургамж, туршлага авч, “Mommy & Baby Expo 2026”-д ямар шинэчлэл, онцлогийг нэвтрүүлж байна вэ?

- 2025 онд манай Бест Форс компанийн хувьд анх удаа зохион байгуулагдсан тус экспод Алтан ивээн тэтгэгчээр оролцож байсан билээ. Baby Lab брэндийн хувьд 2025 экспоны үеэр хамгийн өндөр борлуулалтыг хийж Шилдэг живх номинацийн эзэн болсон гэх мэт олон олон амжилттайгаар оролцсон. Энэ жилийн хувьд бид бүхэн мөн адил Алтан ивээн тэтгэгчээр оролцож байгаа бөгөөд илүү олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, хямдрал урамшуулал, бэлэгтэйгээс гадна өөрсдийн талбайн тохижилт дээр өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Мөн энэ жилийн экспо дээр зөвхөн бүтээгдэхүүн борлуулалтаас гадна манай Baby Lab брэндийн үнэнч хэрэглэгч үйлчлүүлэгч ээжүүддээ зориулан үнэгүй эрдсийн шинжилгээ хийлгэх боломжийг бүрдүүлж байгаа нь манай онцлог болж байна.

- Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэн өмнөх жилээсээ цар хүрээ, агуулгын хувьд юугаараа онцлог, ялгаатай болж байна вэ?

- Энэ жилийн хувьд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж байгаа нь өмнө жилээс илүү онцлогтой гэж харж байна. Мөн энэ 2 дахь удаа зохион байгуулагдаж байгаа учраас зохион байгуулагчид болон оролцогч байгууллагуудын хувьд илүү туршлагатайгаар өнгөрсөн жилийн алдаа дутагдлаа засаж залруулан оролцож байгаа байх. Эцэг эхчүүд маань ч гэсэн хүлээлт өндөр байгаа гэдэгт итгэлтэй байна.

- Танай байгууллагын онцлох бүтээгдэхүүн, үйлчилгээ болон давуу тал нь юу вэ?

- Манай Бест Форс ХХК хувьд энэ жил 5 жилийн ой тохиож байгаа бөгөөд Baby Lab брэндийн хувьд 5 нас хүрч 2026 онд бид эх үрсдээ зориулсан олон олон ажлуудыг төлөвлөөд байгаа билээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бид бүхэн Монголын хүүхдийн живхний зах зээлд том байр суурь эзлэн 2024, 2025 оны зах зээлийн судалгаагаар №1 борлуулалттай живх болж чаджээ. Бидэнд итгэж бяцхан үрсийнхээ тав тухыг эрхэмлэн Baby Lab брэндийг сонгодог ээжүүддээ баярлалаа. Baby Lab брэнд цаашид зөвхөн нярай хүүхдийн живх, нойтон салфетканаас гадна хүүхдийн бүхий л хэрэгцээг хангах төрөлжсөн брэнд болгохоор зорилго тавьж нярай хүүхдийн арьс арчилгаа, вок, саван гэх мэт шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байна. Үзэсгэлэнгийн үеэр хүүхдийн хуудсан вок буюу угаалгын нунтаг хэрэглэгчдэд танилцуулагдаж хямдралтай үнээр худалдаална.

- Анхны үзэсгэлэнгийн үр дүн, оролцогчдын хандлагад үндэслэн энэ жилийн экспог хэрхэн илүү үнэ цэнтэй болгохоор зорьж байна вэ?

- 2025 оны экспод оролцсон ээжүүдийн санал хүсэлт, зан байдлыг ажигласнаар тэд зөвхөн бараа худалдан авахаар ирдэггүй, мэдээлэл авах, туршлага солилцох, итгэлт брэндтэйгээ биечлэн уулзах гэсэн хэрэгцээ илүү байгааг ойлгосон. Иймд энэ жил бид талбайгаа арилжааны орон зайгаас илүүтэйгээр мэдлэг, туршлагын орон зай болгохыг зорьж байна. Ирсэн ээж бүр ямар нэг хэрэгтэй зүйл сурч, мэдэж буцах нь бидний гол зорилт юм.

- “Mommy & Baby Expo” хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь салбартаа тогтсон арга хэмжээ болох эхлэл гэж харж болох уу? Энэ жилийн зорилго, алсын хараа юу вэ?

- Тийм ээ, би хувьдаа энэ үзэсгэлэн Монголын эх, хүүхдийн салбарт жил бүрийн уламжлалт, тогтвортой арга хэмжээ болох бүрэн боломжтой гэдэгт итгэлтэй байна. Анхны жилдээ л ийм өндөр идэвх, сонирхлыг татаж чадсан нь салбарт ийм платформ хэрэгтэй байсныг харуулж байна. Цаашид энэ экспо олон улсын хэмжээнд эх, хүүхдийн чиглэлийн мэргэжлийн байгууллагууд, судлаачид, брэндүүд цуглардаг мэдлэгийн томоохон үзэсгэлэн болж хөгжвөл зохино гэж харж байна. Бидний алсын харааны хувьд дотоодын зах зээлээс давж гарах, бүс нутагт өрсөлдөх борлуулалт хийх ажлуудаа эхэлсэн. "Mommy & Baby Expo" ч мөн олон улсад бидний хамт өсөн хөгжих чухал тавцан болно гэж найдаж байна.

зураг
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.