₮26.2 тэрбумын төсөвт өртөгтэй 30 дугаар сургуулийн шинэ байрны барилга угсралтын ажил 76 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар сургуулийн А байрыг буулгаж, шинэ сургууль барих ажил 2024 оноос эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар 960 хүүхдийн суудалтай, сургуулийн шинэ барилга угсралтын ажил 76 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг албаныхан мэдээлэв. Тодруулбал барилгын гадна цахилгааны дэд өртөөний барилга угсралт, дотор засал, цахилгаан холболтын ажлуудыг "Вижн Доулпмент" компани гүйцэтгэж байгаа аж.

зураг
 

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй сургуулийн барилга нь 8,545 м.кв талбайтай, 4 блок бүхий байхаар төлөвлөгджээ.

30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр барих ажлын нийт төсөвт өртөг 26.2 тэрбум төгрөг бөгөөд 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөлттэй байна.

Тус ерөнхий боловсролын сургууль 1966 онд байгуулагдаж, хичээлийн А байр нь 540 хүүхдийн багтаамжтай байжээ.