НИТХ ирэх долоо хоногт хуралдаж, хотын даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 5 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаан болж, Ээлжит бус XII хуралдааныг 2026 оны тавдугаар сарын 26-ны Мягмар гарагийн 11:00 цагаас хуралдуулахаар товложээ.

Хуралдаанаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Харин Нийслэлийн МАН-ын хорооны тавдугаар сарын 25-ны Даваа гарагт хуралдаж, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулахаар болоод байгаа билээ.

Нийслэлийн МАН-аас тодруулсан нэр дэвшигчийг НИТХ-аар хэлэлцэн Ерөнхий сайдад уламжилна. Хотын даргыг чөлөөлснөөс хойш 15 хоногийн дотор дараагийн хүнийг томилох хуультай байна.