Сүхбаатарын талбайгаас Сэлбэ дэд төвтэй танилцах аяллын автобус явуулж эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах" төслийн бүтээн байгуулалтын ажлыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор нийтийн тээврийн автобус явуулж эхэллээ.

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төслийн талбай руу иргэдийг тээвэрлэн төслийн явц, үйл ажиллагааг зургаан сарын хугацаанд танилцуулах, мэдээллээр хангах, сурталчлах зорилгоор нийтийн тээврийн нэг автобус иргэдэд үйлчлэх юм.

Тус чиглэл нь СЭ:1 "Сүхбаатарын талбайн төв зогсоол-Дэд төв" гэсэн маршрутаар өдөр бүр 11:00, 14:00 цагт явж байна.

Иргэд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд товлосон цагт зогсоолдоо ирээд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай танилцах аялалд хамрагдах боломжтой гэж нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.

зураг