Монгол Улс нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээнд жилд ₮2.3 их наядыг зарцуулж байгаа ч ядуурал дорвитой буураагүй байна
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд, Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд тооцоо, шинжилгээ хийж, зарим хөтөлбөрийг багасгах, хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэг өрхөд ногдож байгаа халамжийн төрлүүдийг судлан, олон төрөл байгаа тохиолдолд тодорхой хязгаартай болгох, хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгахад анхаарч нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, үйлчилгээг сайжруулах зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.
Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийнэ. Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлж, хүүхдийг боловсролд тэгш хамруулахад анхаарч, цаашид үе дамжсан ядуурлаас сэргийлэх бодлого баримтална.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
