"Нэг килограмм махыг 13,000-15,000 төгрөгөөр борлуулах ажлыг 85 цэгт зохион байгуулах ажил үргэлжилж байгаа"
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав.
Энэ үеэр нөөцийн махтай холбоотой асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр "Даваа гарагт буюу уржигдар нөөцийн махны худалдаалалттай холбоотойгоор хотын даргыг чөлөөлсөн.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж байх үед мэдээлэл авснаар нэг килограмм махыг 13,000-15,000 төгрөг буюу гэрээ байгуулсан үнээр худалдан борлуулах ажлыг нийтдээ 85 цэгт зохион байгуулах ажил энэ өдрүүдэд үргэлжилж байгаа" гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
