УЛААНБААТАР МАРАФОН-2026: ХААН Банкны асарт зочилсон хүн бүрд онцгой бэлэгтэй!

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Спортын өсөлтийг дэмжигч ХААН Банк эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж, олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалж “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн ерөнхий ивээн тэтгэгч, “Гэр бүлийн марафон”-ыг дэмжигч байгууллагаар хамтран ажиллаж байна.

ХААН БАНКНЫ АСАРТ ЗОЧИЛСНООР ТАНД ЯМАР БОЛОМЖУУД НЭЭГДЭХ ВЭ?

“Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт болох 5-р сарын 23-ны бямба гарагт Сүхбаатарын талбайн зүүн талд ХААН Банкны асар ажиллах бөгөөд марафонд оролцогчид болон дэмжихээр хүрэлцэн ирсэн хүмүүст зориулсан эрүүл мэндийн үзлэг, сонирхолтой идэвхжүүлэлт, бэлэгтэй олон талт арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Тухайлбал,

“Green Stage Music Festival” тоглолтын тасалбар бэлэглэнэ

ХААН Банкны 35 жилийн ойн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026.06.13-нд болох “Green Stage Music Festival” тоглолтын тасалбарыг бяцхан даалгавар биелүүлэн авах боломжтой.

Амтат зайрмаг, бэлэгтэй хүрд

Асарт хүрэлцэн ирсэн зочид ердөө 1 төгрөгөөр амтат зайрмаг худалдан авахын зэрэгцээ хүрд эргүүлэн гарын бэлэгтэй болох хөгжилтэй хөтөлбөрт оролцох боломжтой.

Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө

ХААН Банкны нийгмийн хариуцлагын төслүүд болох “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг хамтран хэрэгжүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын чадварлаг эмч, мэргэжилтнүүд иргэдэд дараах тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Тухайлбал:

  • Хавдар судлалын үндэсний төв: Хавдраас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өгнө.
  • Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг: Нарийн мэргэжлийн эмч нар цусны даралт хэмжиж, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх зөвлөмж өгнө.
  • Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв: Биеийн жингийн индекс тодорхойлон, оношилж, хоол зүйн зөвлөгөө өгөхөөс гадна эрүүл мэндийн өврийн дэвтэр бэлэглэнэ.

Үндэсний дээд лигийн тамирчидтай хөгжөөнт тоглоом тоглох

Үндэсний дээд лигийн “ХААН шонхрууд” багийн тамирчидтай зургаа авхуулахаас гадна хөгжөөнт тоглоом тоглох боломжтой.

Хүүхдүүдэд зориулсан бүтээлч булан

Гэр бүлээрээ ирсэн бяцхан зочдод зориулан зургийн тусгай булан байрлах болно. Энд хүүхэд багачууд зураг зурж, будаж, төсөөллийн ертөнцөө хүссэнээрээ урлаж, цагийг бүтээлчээр өнгөрүүлэх боломжтой юм.

ХААН Банк “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн “Гэр бүлийн марафон” төрлийг мөн онцлон дэмжиж хүүхэд багачууд, залуу гэр бүлүүдийг хамтдаа спортоор хичээллэх, идэвхтэй амьдралын зөв дадлыг төлөвшүүлэхэд уриалж буй билээ.  Тухайн өдрийн  15:00 цагаас эхлэх “Гэр бүлийн марафон”-д оролцогч 350 хүүхдэд дурсгалын медаль гардуулахаас гадна сонирхолтой хөгжөөнт тоглоом, хөтөлбөр санал болгохоор төлөвлөөд буй.  

ХААН Банк 35 жилийнхээ ойн хүрээнд энэ жил харилцагчдадаа зориулан 2-3 томоохон арга хэмжээ төлөвлөөд буйн нэг нь нийслэлчүүдийн хүсэн хүлээдэг, жил бүр дунджаар 40 орчим мянган хүн оролцдог хамгийн том гүйлт болох “Улаанбаатар марафон-2026”-г ивээн тэтгэн оролцож байна.

Энэ амралтын өдөр “Улаанбаатар марафон-2026”-д нэгдэж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнгээ ХААН Банкны асарт тухлан саатаарай.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.