Тамаваши Б.Мөнх-Оргилын дээд зиндаанд давсан тоо 714 боллоо
Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээний 11 дэх өдөр өндөрлөлөө.
Эхний есөн өдрийн байдлаар нэг ч даваагүй явсан Тамаваши Б.Мөнх-Оргил өчигдөр нутгийн дүү Асахакүрюү Р.Жамъяантогтохоор анхны даваагаа авсан бол өнөөдөр Казахстаны бөх Кинбозанаар хоёр дахь ялалтаа байгуулав.
Ингэснээр дээд зиндаанд барилдаж байгаа бөхчүүдээс хамгийн ахмад нь болоод байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил макүүчи зиндаанд 714 ялсан бөх болов. Тэр энэ амжилтаараа ёкозүна асан Кисеносатотой зэрэгцэж, түүхэнд долдугаарт бичигдэж байна.
Энэ сарын тэмцээнд тэргүүлэгчдийн эгнээнд явж байгаа озеки Киришима Б.Лхагвасүрэн ижил даваа, унаатай явсан Вакатакакагэг ялснаар 9:2 боллоо.
Тэргүүлэгчдээс Котоэхо, Тобизарү нар давснаар энэ сарын тэмцээнийг гурван бөх есөн даваатай тэргүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
