ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

Экспортын чиглэлээр шаардлага хангасан ААН-д $50,000, кластерт $100,000-ын дэмжлэг үзүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл” нь ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна.

Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй доорх шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд уг хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь төслийн зүгээс санхүүжүүлэх дүнтэй дүйцэхүйц зардлыг өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх аж.

Аж ахуйн нэгжийн шалгуур

Кластерын шалгуур

  • Хоёр жил идэвхтэй үйл ажиллагаа явуулсан, 100 хувь хувийн секторын;
  • Жилийн борлуулалтын орлого 50 мянгаас 50 сая ам.долларын хооронд, үндсэн ажилтны тоо 10-250;
  • Байгаль орчны асуумжаар шалгуур хангасан;
  • 12 сараас дээш татвар, нийгмийн даатгалын өргүй;
  • Зээлийн мэдээллийн санд муу ангиллын зээлгүй;
  • Хувь нийлүүлэгч нь улс төрийн нөлөө бүхий этгээд бус байх;
  • Экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх;
  • Төсөлд хувь нэмэр оруулж, бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага хуваалцах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
  • Хоёроос дээш ААН-ээс бүрдсэн, нэг толгойлогч ААН-тэй байх;
  • Бүрэлдэхүүнд буй ААН нь ижил хувь нийлүүлэгчгүй байх;
  • Кластерын Экспорт хөгжлийн төлөвлөгөөтэй байх;
  • Чанар, үйлдвэрлэлийн сургалт, судалгаа хөгжлийн хүчин чадалтай байх эсвэл мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах гэрээтэй байх;
  • Кластерын толгойлогч ААН нь ААН-ийн шалгууруудыг бүрэн хангахаас гадна жилийн борлуулалтын орлого нь 100 мянган ам.доллараас багагүй байна.
  • Кластерын бусад ААН-ийн хувьд жилийн борлуулалтын орлого нь 50 сая ам.доллараас бага, бүтэн цагийн үндсэн ажилтны тоо 250-с бага байх бөгөөд ААН-ийн шалгуурыг бүрэн хангасан байх;
  • Төсөлд хувь нэмэр оруулж, бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага хуваалцах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
Уг хөтөлбөрт экспортын чиглэл бүхий хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудыг онцгойлон дэмжих бөгөөд зардлын хувьд шууд хөрөнгө оруулалт, экспортын чиглэлийн бус өдөр тутмын зардлыг дэмжихгүй.

Санхүүжилтийн хүрээнд дэмжигдэх зардлууд:

  1. Экспортын маркетинг, ложистик, цахим худалдаа (Вэбсайт, брэндинг, сав баглаа боодол хөгжүүлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гадаад сурталчилгаа, экспод оролцох зардал, гадаад зах зээлийн хэрэглэгчийн судалгаа, зөвлөх үйлчилгээ, цахим худалдааны сайт хөгжүүлэх гэх мэт)

  2. Үйлдвэрлэл, технологийн удирдлага (Бүтээмж нэмэгдүүлэх зорилготой ERP систем нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ гэх мэт)

  3. Чанарын удирдлага, сертификатжуулалт (Чанарын сертификатжуулалт, судалгаа хөгжүүлэлт, лабораторын шинжилгээ, тест гэх мэт)

  4. Төслийн шалгуур үзүүлэлт болон төслийн материал бүрдүүлэхэд шаардлагатай өргөдлийн маягт анкетыг www.edp.mn хуудсаар орж авна уу.

Холбоо барих:

Материал хүлээн авах хугацаа 2021 оны гуравдугаар сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд үргэлжилнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.179.77] 2021/3/2
Харин ч өр төлбөртэй ч олон жил үхэх сэхэхээ үзэж , үйл тамаа идэж босож ч чадахгүй үхэж ч чадахгүй байгаа хэсэгээ сэргээгээд авбал тэд чинь л харин зовлон үзэж төр засагтаа хаягдсан нь шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.140] 2021/3/2
Material huleej awaad copydon saijruulaad uursduu hulgai hiideg bsan ue heweeree u u gursun uu. Busdiin sanaa hudulmuriig hulgailj ami zuudag onigoonii nuhduud bdag bsan odoo uurchlugsub uu. Shilen bolgoj olgoson shalguur undeslele bas bichih ni zuw.
0 | 0 Хариулах
zochin [202.55.188.98] 2021/3/2
Deeguuree huvaaj ideed JDU, 60 terbum shig bolood duusna
1 | 0 Хариулах
Зочин [64.119.25.110] 2021/3/2
Дата анализ хийгээд яг онилсон бодлого явуулаа гээд байхад ийм юм хэрэгжүүлхийн. Яалтай билээдээ. Их амархан юм. МУЗГ-т дата өгөгдөл шиг их юм алга. Одоо үүндээ анализ хийж бодлогын шийдвэр гаргаж сурмаар байна. Минийхээр: 1. Уул уурхайн бус экспортын гэдгийг МУ-ын эдийн засгийн ангиллын кодоор нь ялгаад яг ийм төрлийн аж ахуйн нэгжүүд гээд дэлгэрэнгүй тавьмаар байна. 2. Бүх аж ахуйн нэгжүүд Улсын бүртгэл, харъялах үйлдвэр үйлчилгээний хэлтэс, татвар даатгалын албадад бүртгэлтэй байгаа. Хэд хичнээн орлого тасарч ямар татвар НДШ төлөгдөөгүй байгаа бүгд бүртгэгдсэн буй. 3. Орлого нь тасарсан бус бүр дампуурсан, 0 заасан бичил ЖДҮ гээ яахын? Бүртгэл нь бүгд байгаашт. Нэмээд банкны хуулга авч болно. Энэ бүгдэд дата анализ хийгээд онилсон сегментчилсэн бодлого явуулалдаа. Зээл дэмжлэг авахын тулд энийг авах шаардлагагүй баян гэдгээ нотол гэсэн шалгуур тавьчаад дундуур нь бөөн цавчаа авилга авах. Энэ ердөөсөө ч явахгүй бодлого байна. Факшит гэж....
3 | 0 Хариулах
Зочин [107.117.168.172] 2021/3/2
Vlgeriin2 yum shaardahiin
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.110] 2021/3/2
МУЗГ-ын Хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯам ба Монгол банкны нөхдүүдэд гэж хэлхэд. 1-рт Бичил ЖДҮ дампуурч МУ-ын эдийн засаг 5% агшсаны хариуцлагыг хэн хүлээх вэ? 2-рт 10 их наядын хөтөлбөр чин ийм маягаар энгийн үед АНУ баруунд бизнес хийж байгаам шиг шаардлага зээлдэгчдэд тавиад байхын бол нөгөө МБ бодлогын хүү бууруулаад репо санхүүжилт өгөөд алаад өгнө гээд юу ч хэрэгжээгүй шиг л юм болно. 3-рт Хэн хаанаас ийм шаардлага тавиад байдгийг ойлгохгүй байна. Дэлхийн банк ба түүний суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэнгүүд лав ийм шаардлага тавихгүй. Тэр бүү хэл шаардлага үл хамаараад аж ахуйн нэгжүүддээ тараагаадах гэсэн зөвлөгөө өгч буй гэдэгтэй 100% итгэлтэй байна. Дэлхийн бараг бүх улс ийм арга хэмжээ аваад байна. 4-рт Одоо тэгээд эдийн засгаа аврахымуу яахын? Ахиад Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл энэ мэт шоу явхымуу? Шоудсаар байтал МУ-д чи хүн үлдэхгүй бүгд дүрвэх гээд байна 5 сард хил нээгдэнгүүт. Нөгөө жижигхээн зах зээл чин улам л хумигдах гээд байна. ЯАХУУ?
2 | 0 Хариулах
Зочин [202.179.24.27] 2021/3/2
shaardlagiig chini unshaad l awah bolomjgui gedgee medlee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.110] 2021/3/2
Бас ахиал нөгөө с..да нахуйн шалгуур....Ийм үг хэрэглэмээргүй байвч ийм мэдээг үзэх болгонд ингэж хараахаас өөр арга алга. Бүтэн 2 жил шахам хил гаалиа хааж баахан аж ахуйн нэгж бичил ЖДҮ гээрээ тоглочоод тэнгэрийн шаардлага тавих. 12 сарын турш татвар НДШ өргүй, зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхгүй байх...ккк Ковидгүй энгийн үед байдаг шалгуур. Гэхдээ энгийн үед ч ийм шалгуур хатууддаг шүү. Ажилчдаа цомхотгоод ажилчид нь ахиж ажил олдохгүй бол амиа хорлоход бэлэн байхад л өндөр хөгжилтэй орнуудад бараг байдаггүй шалгуур тавьж эргүүтэх. Тэрний оронд: 1. Татвар НДШ өртэй боловч харъяалах татвар даатгалын хэлтэстэй өр төлбөрөө барагдуулах гэрээ байгулсан байх. 2. 2019 ба 2020 онуудад зээлийн мэдээллийн сангаар хугацаа хэтэрсэн зээлийн түүхтэй байж болох ч зээл олгогч банк ББСБ тэйгээ зээлээ харилцан шийдвэрлэж нэмэлт гэрээ байгуулсан байх гэсэн шаардлагууд тавьбал амьдралд арай ойр байхдаа. Яамаар ч юмбэдээ энэ хагас коммнуист улсад
2 | 0 Хариулах
Zochin D [202.126.89.73] 2021/3/2
12 сараас дээш татвар, нийгмийн даатгалын өргүй;.... гэсэн байна. 10 их наяд энэ тэр нь эзнээ олохгүй ээ. Наад зах нь 2019 оноос хойш байгуулагдсан ААН д олдохгүй гэж байна лээ. Банк болгон дурын шаардлагаа тавина даа.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.25.110] 2021/3/2
Эхлээд ЗГ шаардлагаа тавина, дараа нь ХХААХҮЯ, тэгээд Монголбанкны шаардлага, тэгээд Арилжааны банкуудын шаардлага гэсээрээн байтал яг эзэндээ очих зээл ч үгүй болноо ккк. Нөгөө кинон дээр 5 дугуй цохсон чин 1ш дугуй болдог шиг элдвийн юм л болно байх. Ийм зээл ч гэж юу байхав. Дандаа ингэж сервантны араас чихэр долоолгож стресс дээр улам стресс нэмж тоглоод сурцымаа. Хамар Ганболд ярьсан байна лээ: Биологийн нас нь яалт ч үгүй залуус юмаа. Гэхдээ үзэл бодол нь 50-60 гарцан өвөө эмээ нар шиг сэтгэхийн гэж. Оюун эрдэнэ маань юу бодож явдын болдоо гэж
0 | 1 Хариулах
Зочин [202.21.115.106] 2021/3/2
Монголын баялаг гадагшаа урсгах гэж байна, монголын хятадын мөнхийн бараа таваарын хангах цэг болгох гэж байна.
1 | 1 Хариулах
Зочин [57.66.124.30] 2021/3/2
чиний баялгаа дотооддоо хэрэглээд байгаа чинь хаана байна?
0 | 0 Хариулах