Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны нийт гишүүд, дэмжигчид Та бүхэндээ Төв Азийн ууган улс төрийн хүчин Монгол Ардын Намын түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол Улсын хөгжил дэвшилд эмэгтэйчүүд Та бид түүчээлэн оролцож байсныг бахархан тэмдэглэхэд таатай байна.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь Та бүхний сэтгэл зүрх, зүтгэлийн үр шим гэдгийг бахархалтайгаар хэлье.
МАН-ын гишүүд, дэмжигчдээр хязгаарлагдахгүй эмэгтэйчүүд бид бүхэн эв нэгдлийг эрхэмлэхийг Монголынхоо нийт эмэгтэйчүүд Та бүхэндээ уриалъя.
УИХ-ын гишүүн, МАН-ын Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Батсүхийн САРАНЧИМЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!