Уншиж байна ...
Зураг
Зураг

Сайн байна уу? Би бол Монголын анхны хиймэл оюунт виртуал ажилтан IVA байна

СУРТАЛЧИЛГАА
6 цаг 42 минутын өмнө
Сурталчилгаа

Монгол улсад анх удаа үндэсний хиймэл оюунт виртуал ажилтан зах зээлд нэвтэрлээ.

зураг
 

IVA ямар ур чадварууд эзэмшсэн бэ?

Тэрээр байгууллагын мэдлэгийн сан, дата мэдээлэл, харилцааны түүхээс суралцан харилцах чадвараа богино хугацаанд тогтмол сайжруулах болон олон сувгуудад зэрэг хариу өгөх чадамжтай бөгөөд кирилл, этгээд латин бичвэр, англи, монгол хэлээр ойлгож, яг л хүн шиг харилцах чадвартай сошиал хариуцсан хиймэл оюунт виртуал ажилтан юм.

Аливаа байгууллагын бизнесийн хамгийн чухал боловч хүний нөөцийн эргэц нь маш өндөр байдаг нэгж нь харилцагчийн үйлчилгээ тул виртуал ажилтны хамгийн эхний ажиллах салбар нь энэ болж байна.

IVA цогц системийг виртуал ажилтан болон бодит хүн чөлөөтэй хамтран ажиллах боломжтойгоор бүтээжээ. Харилцагчийн үйлчилгээний төвд үйлчлүүлэгчид дараах асуудлаар ханддаг гэж (State of customer experience 2019 survey by Hotjar) судалгаанд дурджээ.

Нийт хандалтын:

  • 45% лавлагаа, мэдээлэл
  • 20% тусламж, дэмжлэг
  • 15% санал гомдол
  • 20% нь бусад

IVA ажилтан нь харилцагчийн төвд хандсан нийт харилцааны 80%-д автоматаар хариулж, ажилтнуудын ачааллыг 3,5 дахин бууруулахын зэрэгцээ үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өсгөж, өрсөлдөөний давуу талыг бий болгож, ажилтны бүтээмжийг өсгөхөд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. IVA нь 7/24 турш ядрахгүй, маш эелдгээр харилцаж чадна.

Хүн өдөр тутмын нэгэн хэвийн механик ажил гүйцэтгэхээс илүүтэй бүтээлчээр сэтгэн, сэтгэл ханамжтай ажиллаж, өөрийн үнэлэмж, амьдралын чанараа дээшлүүлэхэд туслах зорилготой юм байна.

зураг
 

“Чимэгэ Системс”-ийн хамт олон виртуал ажилтнаар зогсохгүй түүний ажиллах ажлын талбарыг ч цогцоор нь бүтээж танилцуулсан. Тус ажлын талбар дээр бодит хүн, виртуал ажилтан, виртуал ажилтны туслахууд хамтран ажиллана. IVA виртуал ажилтан энэ оны 3 сар гэхэд ярих чадвар эзэмшин дуудлагад хариу өгч, харилцааны хандлагыг мэдэрч, харилцаа бүр дээр сентимент дүн шинжилгээ хийж чаддаг болох нь ээ.

IVA цогц системийг бүтээхэд дараах технологиудыг ашигласан бөгөөд 24 сарыг зарцуулжээ.

  • “Болорсофт” хэл шинжлэлийн мэдлэг, туршлага, өгөгдөл
  • “Эгүнэ” үндэсний үлэмж хэлний загвар
  • “Чимэгэ Системс”-ийн бичвэрээс яриа, ярианаас бичвэрт буулгах технологи

Цаашид салбар тус бүрд мэргэшсэн хиймэл оюунт виртуал ажилтнууд бий болж, бүх салбарт хувьсгал хийх боломжийг олгох юм байна. Жишээ нь виртуал борлуулагч, виртуал маркетер, виртуал багш, виртуал хуульч, виртуал нийгмийн даатгалын байцаагч, гэх мэт.

Үндэсний хиймэл оюуныг өндөр түвшинд хөгжүүлж байгаа “Чимэгэ Системс”-ийн хамт олонд халуун баяр хүргэе!

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7740-1140,
Вэб хуудас: iva.mn/mn,
Фейсбүүк: www.facebook.com/IntelligentVirtaulAssistant

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.