Уншиж байна ...
Зураг
Зураг

ЖАГСААЛТ: Энэ онд Нийслэлийн Замын Сангийн ₮153 тэрбумаар хэрэгжүүлэх барилга байгууламж, төслүүд

Д.Янжиндулам, ikon.mn
7 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-аас нийслэлд тээврийн хэрэгслийн жилийн албан татварыг 2-3%, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн нь эдийн засгийн ачаалал үүрүүлж байна гэж олон нийт шүүмжилсэн ч төлөхөөс өөр аргагүй болоод буй.

Одоо автомашины албан татвар, хураамжийн мөнгийг юунд зарцуулах нь анхаарал татаж байна.

Энэ онд автомашины албан татвараас ₮120.2 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс ₮100.5 тэрбум, торгуулийн шийтгэлээс ₮122.9 тэрбумын орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр баталснаас харахад торгуулийн орлого хамгийн өндөр дүнтэй.
зураг
 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нийслэлийн төсвийг хэлэлцэх үеэр хотын дарга Х.Нямбаатар "2025 онд тээврийн хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлсэн хөрөнгийг нийслэлийн замын сүлжээг өргөтгөх, сайжруулах, арчлалт, урсгал засвар, техник, технологийг шинэчлэхэд зарцуулж, Нийслэлийн Замын Сангийн орлого, эх үүсвэрийг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх юм" гэж танилцуулж байв.

Харин 2025 оны нийслэлийн төсвөөс Замын Сангийн хөрөнгийг юунд зарцуулахаар баталсныг шүүхэд нийт 153.2 тэрбум төгрөгөөр борооны ус зайлуулах шугам, авто зам, гүүр хоолойн засвар арчлалт, өргөтгөл, шинэчлэл, гэрэл дохионы арчлалт засвар, замын барилга байгууламжийн зураг төсөл хийх, техник тоног төхөөрөмж, замын эвдрэлийг хэмждэг LCMS багаж худалдаж авахаар баталжээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын удирдлагууд иргэн, ААН-үүдийн төлсөн автомашины албан татвар болон зам ашигласны хураамжийг доорх байдлаар зарцуулах нь.

Нийслэлийн Замын Сангийн хөрөнгийг зарцуулах жагсаалтаас:

  1. Авто замын байгууламж шинээр барих болон шинэчлэлтэд ₮46.7 тэрбум
  2. Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтад ₮61.5 тэрбум, үүнээс Энхтайвны өргөн чөлөөний болон бусад гол болон туслах замуудын ээлжит засварт ₮42.5 тэрбум
  3. Борооны ус зайлуулах шугам тавихад ₮24.7 тэрбум 
  4. Нийслэлийн Замын Хөгжлийн Газарт техник тоног төхөөрөмж, багаж худалдаж авах, авто тээврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулах зэрэг ажлыг ₮20.1 тэрбумаар санхүүжүүлнэ.

2025 онд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлуудын жагсаалт:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

2024 онд дотоодын бондын эх үүсвэрээр 68 байршилд ₮270.6 тэрбумаар 138.8 километр замыг шинэчлэхээр төлөвлөснөөс гол замуудын 65.2%-ийг засварлажээ.