Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлагдсаны 33 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуулийн аудио хувилбарыг анх удаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бэлтгэн байршуулжээ.
Монгол Улсын Үндсэн хууль 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд хуульд нийт 5 удаа буюу 1999, 2000, 2019, 2022, 2023 онуудад тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ.
Мөн ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд Монгол Үндсэн хуулийн аудио хувилбарыг дохионы хэлмэрчтэйгээр байршуулах юм.
Аудио хувилбарыг сонсох бол ЭНД дарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!