Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг мэдээллээ.
2025 оны эхний долоо хоногт томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд хэвээр байна. Энэ хугацаанд 192,000 гаруй хүн амбулаториор үйлчлүүлснээс 11.5 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ. Үүнийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад өвчлөл 2.6 хувь буурсан үзүүлэлт юм.
Одоогийн байдлаар 8,800 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 29.3 хувь нь амьсгалын замын цочмог хүнд шалтгаантай байна. Гэхдээ энэ нь өмнөх долоо хоногоос 10 хувиар буурсан дүн болохыг ХӨСҮТ-өөс тодотгов.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн дарга, доктор А.Бурмаа "Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд, тэр дундаа 46 хувь нь тав хүртэлх насныхан. Өвчлөл 0-1 насанд 5.1 хувиар, 15-аас дээш насныханд 0.2-2 хувиар нэмэгдсэн.
Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 83 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүний 68 орчим хувь нь тав хүртэлх насныхан байгаа.
Өвчлөлийг өмнөх долоо хоногтой нь харьцуулахад
Орны ачаалал харьцангуй багассан. Гэхдээ улсын хэмжээнд 1,500 ор нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна.
Өвчлөл буурч байгаа байдал ажиглагдаж байгаа ч бага насны хүүхдүүдэд хүндрэх эрсдэл нэлээд бий. Иймд томуу, томуу төст өвчин буурч байгаа гэж тайвширч болохгүй, 2-3 долоо хоног үргэлжлэх, оргил үедээ хүрэх байдал ажиглагдсан" гэлээ.
Түүнчлэн ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид ирсэн сорьцуудыг шинжлэхэд 85.9 хувь вирус илэрчээ.
Шинжилсэн сорьцын
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!