Эх, Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв(ЭНЭҮТ)-ийн ачаалал өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногт дээд цэгтээ байжээ.
Тус төв хүүхдийн 330 ортой бөгөөд нэмэлт ор дэлгэснээр нийт 400 ортойгоор ажиллаж, 600 хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Харин өнөөдрийн байдлаар эмнэлгийн орны ачаалал 30 хувь буурч, 400 орон дээр 375 хүүхдийг эмчилж байгааг ЭНЭМҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч танилцуулав.
Мөн тэрбээр "Бид хүүхдийн 330 ортой, үүн дээр нэмэлт ор дэлгэснээр нийт 400 орон дээр 600 хүүхэд хэвтүүлэн эмчилсэн. Өнөөдрийн байдлаар 400 орон дээр 375 хүүхэд эмчилж байна.
Арванхоёрдугаар сарын сүүлийн 14 хоногт хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар өдөрт 350-400 хүүхэд үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар 150-200 хүүхэд, амбулаториор 150-200 хүүхэд үйлчлүүлдэг.
Нийт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 70 хувь нь уушгины хатгалгаатай, 10 орчим хувь нь суулгалттай байна.
Уушгины хатгалгаатай хүүхдүүдийн 10 хувь нь маш хүнд, хүнд хүүхдүүд байгаа.
Насны бүлгээр нь авч үзвэл
Ялангуяа улирлын амралт эхэлсэн энэ үед ахуйн осол гэмтлийн байдалтай хүүхдүүд ирэх тохиолдол байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!