Уншиж байна ...
Зураг
Зураг

Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олголоо

Н.Эрхбаяр, iKon.mn
13 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:02 2025/01/10

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцлөө. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа тус гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор санал хураалт явуулж, баталлаа.

Ингэснээр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Засгийн газар олгож байгаа юм. 

16:55 2025/01/10

Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсэг дараах нөхцөлүүдийг урьдчилан тохиролцжээ.

Тодруулбал анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500 сая ам.доллар байх бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш дөрвөн жилийн хугацаанд хийхээр тусгаж, хөрөнгө оруулагчийг хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой хугацаатай заажээ.

Анхны хөрөнгө оруулалтын хувьд төслийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны санхүүжилтийг зээл түүнтэй адилтгаж санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй, зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр тохирсон байна. 

Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон хувьцаа эзэмшигчийн зээлийг төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэх аж.

Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллын шууд ашиглахаас илүүтэй ТЭЗҮ-д тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured and Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын талаас боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр, жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулсан байна.

Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй байгаа тохиолдолд хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байх юм.

Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцааг үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг бууруулахгүй байх талаар гэрээнд тусгах юм байна.

Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгасан болохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга танилцуулав.

Мөн татвар, санхүүгийн чиглэлээр хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг хэлэлцээрийн явцад бууруулж, зөвхөн ААНОАТ, НӨАТ, АМНАТ, гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирсон байна.

Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах санал ирүүлснийг хэлэлцэж, зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл хорогдолд тооцох хугацаа, алдагдал, ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн 3 үзүүлэлтийг тогтворжуулах юм. АМНАТ-ыг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр бүрэн төлөхөөр тусгана.

Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн (BEPS) эсрэг зарчим болон дотоодын хуулийг бүрэн дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгаж байгаа аж. Маркетингийн төлбөрийг татварын болон санхүүгийн тайлангийн зорилгоор хасагдах зардалд зардлаар бүртгэхгүй болохыг хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талтай тохирч, зөвшөөрүүлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 286 дугаар тогтоолоос хойш өнөөг хүртэл шар нунтгийг ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнд тооцож экспортод “0” хувийн НӨАТ ногдуулан, буцаан олгохоор заасныг өөрчлөхөөр хатуу байр суурийг баримтлан хэлэлцээрийг хийсэн аж.

Хөрөнгө оруулагч талаас зөвхөн ураны төсөлд зориулж тогтоол өөрчлөхийг зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан байна. Улмаар хэлэлцээрийн явцад Засгийн газар эцсийн бүтээгдэхүүнд ”0” хувийн НӨАТ ногдуулах асуудлаар нэгдсэн бодлогоор уул уурхайн бүх компанид ижил хандсан тохиолдолд НӨАТ төлөхийг зөвшөөрөх боломжтой талаар хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцолд хүрч, гэрээний төсөлд тусгажээ.

Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, хэрэгжүүлснээр улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, 1,600 орчим ажлын байрыг шинээр бий болгож, шинэ технологи нутагшуулж, хүхрийн хүчлийн үйлдвэр зэрэг бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм байна.

09:54 2025/01/10

УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Мөн Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөнө.

шууд үзэх:

https://www.facebook.com/100064382633728/videos/1448957199397478