2024 онд дэлхийн агаарын температур анх удаа жилийн дундаж утгаараа 1.5°C-ийг давсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
Энэ нь дэлхийн дулаарал улам бүр эрчимжиж, байгаль орчинд томоохон сорилтууд тулгарч байгааг харуулж байна гэдгийг онцолжээ.
Учир нь 2023 онд дэлхийн агаарын дундаж температур Цельсийн 1.48 хэмээр нэмэгдэж, манай гарагийн хамгийн халуун жил болсныг Европын Холбооны “Copernicus Climate Change Service” (CS3) цаг уурын байгууллага зарлаад байсан юм.
2015 оны Парисын гэрээгээр улс орнууд гамшгаас сэргийлэхийн тулд дэлхийн халалтын хэмжээг Цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилт тавиад байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!