Японы сүмо бөхийн шинэ оны эхний тэмцээн ирэх Ням гарагт буюу энэ сарын 12-нд эхэлнэ. Энэ башёд гэмтлийн улмаас сүүлийн хоёр тэмцээнд зодоглоогүй их аварга Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодоглохоор болжээ.
Өнөөдөр Сүмо Бөхийн Холбоо (СБХ)-ноос тэмцээний эхний өдрийн бөхчүүдийн оноолтыг зарласан юм. Г.Ган-Эрдэнэ эхний даваанд комүсүби Вакатакакагэтэй хүч сорихоор болов.
Түүний өрсөлдөгч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон башёд 10 даваа авснаар техниктэй бөхийн шагнал аваад зогсохгүй комүсүби цолтой болсон билээ.
Энэ жил 33 настай Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн Даваа гарагт Ёкозүнагийн зөвлөлийн өмнө бэлтгэл хийж, залуу озеки Онасотагийн эсрэг долоо барилдахдаа гурав давсан аж.
Өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн озеки Котазакүра болон эцсийн өдөр хүртэл түрүүлэх өрсөлдөөнд байсан озеки Хоошёорюү С.Бямбасүрэн нар ёкозүна цолын болзол сонсоод байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!