Дүгнэлтээ эхлээд бичье.
Өрхийн санхүү гэдэг сэдэв их сонирхолтой. Хүн бүр сонирхдог, хичээдэг ч дийлэнх нь урсгалаараа явж л байдаг. Бас зөвлөгөө өгч байгаа нь ч тэр яг тийм шууд хэрэгжүүлчихэд хүнд хэцүү ерөнхий зүйлс ярих нь олонтоо.
Яахав зөвлөгөө бол үнэхээр хичээе, өөрчлөгдье гэж байгаа хүнд бол маш хэрэгтэй. Тэгэхээр нь дийлэнх нь уншаад өнгөрдөг нь харамсалтай. Тийм учраас л олонхоороо санхүүгийн асуудалтай байдаг биз.
За ер нь орлого, зарлага, хуримтлал, зээл гээд хэдэн юм бий. Хүмүүс яг цалин орж ирээд тулчхаад байна, таарчхаад байна гэж их ярьдаг юм. Дайран дээр давс гэсэн шиг ханш, инфляц ч бас хумслах нь их дээ. Нөхцөл байдлаа хэрхэн сайжруулах дээр дараах зөвлөгөөг хүргэе ээ. Та бүхэн таалан болгооно уу.
Зан нь хувирсан өсвөр насны хүүхдээр бодоцгооё. Гэртээ харихад аав, ээж нь архи уудаг, эсвэл найз нөхөд нь байнга ууж, идэх, шоудах тухай л уруу татдаг, дүү нарынхаа өмнө хариуцлага хүлээдэг гээд энэ хүүхдийн орчин яаж ч зугтсан эрүүл зөв замаар явахад хүнд байгаа юм.
Яг үүнтэй агаар нэг. Санхүүгийн орчинг цэвэрлэх хэрэгтэй. Юуг нь цэвэрлэх билээ гээд та гайхах биз.
Ер нь бол тантай тангүй хүн болгодог л юм. Та байгаа болохоор болохгүй эсвэл найдаад байгаа хэрэг. Нэг удаагийн татаас хүнд юу ч болохгүй. Ядаж тухайн хүнд хөрөнгө оруулалт хэлбэртэй биш бол карманы мөнгө гэх мэтээр татаас бол бэлэнчлэх сэтгэлгээг өөхшүүлдэг зүйл.
Яахав, нийтлэг санхүүгийн зөвлөгөөнүүд дээр зарлагаа бүртгээрэй, ангилаарай гэдэг. Орлого, зарлага ангилдаг апп-ууд Монголд зөндөө бий. Бүртгээд явчихвал илүү амар л даа. Эргээд юун дээр их зарцуулалт хийгээд байгаагаа мэдчихдэг юм. Хэмнэлт дээр өлсөх, дуртай зүйлсээсээ татгалзах тухай биш юм. Зүгээр л мөрдөхөд аятайхан, гэвч үр дүн нь өндөр зүйлсийг л хэлээд байгаа юм. Залуу насандаа дуртай хоолоо идэхгүй байвал муухай шүү дээ. Энд хэдэн жишээ дурдъя. Зөндөө л арга бий л дээ.
Энэ яахав тухайн гэр бүлээс их хамаарна. Санхүүгийн асуудалгүй хоёр талд ажиллаад явдаг гэр бүл бий. Эсвэл санхүүгээ хуваалцаад байх ч сонирхолгүй гэр бүл бий. Яахав гадны оронд илүү нээлттэй санхүүтэй байвал гэр бүлээрээ ухаалаг зарцуулалт хийх боломжтой гэдэг. Манайханд яг хэр таарахыг мэдэхгүй юм. Юутай ч гэр бүлтэйгээ “Санхүүгийн өдөр” нэртэй долоо хоног бүр эсвэл сард нэг удаа уулзалт хийж үзэцгээе. Энэ үед санхүүгийн нөхцөл байдал, зарцуулалт, орлого, хуримтлал бүгдийг нь шударгаар ярилцах хэрэгтэй. Хүүхдээ ч оролцуулж болно. Энэ нь хачин санагдаж байж болох ч цаашид үнэхээр санхүүгийн үр дүн гаргая гэсэн хүмүүст нэн хэрэгтэй.
Эцэстээ бүртгэл шүү. Бүртгэж чадахгүй бол ядаж интернэт банкныхаа хуулгыг шалгаад байгаарай. Шалгахаас айна. Гэхдээ айдастайгаа тулж байж, сая хэмнэлт хийнэ шүү дээ.