Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлд эрүүл мэндийн эмч, ажилчдыг 3 өдрийн хугацаанд дархлаажуулахаар төлөвлөжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад өнөөдрөөс эхлэн коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхэлж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор УОК-оос хийсэн өчигдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам сэтгүүлчдийн асуултад хариулав.

-ДЭМБ-аас БНХАУ-ын вакцинд зөвшөөрөл олгох хүртэл хадгалах нь ямар нэг сөрөг нөлөө байхгүй юу?

-Вакцины хадгалах хугацаа өөрийнх нь шошго дээр тодорхой бичигдсэн байдаг тул хүлээн авсан үедээ л яг ямар хугацаанд хадгалбал зохих бүтээгдэхүүн байгааг тодорхойлох боломжтой. Ихэнх вакцин зургаагаас дээш сар хадгалалтын хугацаатай байдаг.

Вакцинжуулах ажил халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор уялдаа холбоотой. Учир нь халдварт хамгийн их өртөж байгаа хүмүүсийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Энэ мэтээр халдварын нөхцөл байдалтай уялдуулж дараа дараагийн ажлаа төлөвлөсөн.

Улаанбаатар хотод эрүүл мэндийн эмч ажилчдыг 3 өдрийн хугацаанд 20 нэгжээр дархлаажуулахаар төлөвлөсөн.

-Орон нутагт ажиллаж амьдарч буй эрүүл мэндийн ажилчдыг ч коронавирусийн эсрэг дархлаажуулалтад түрүүлж хамруулах уу. Вакцинжуулалтын асуудалд газар зүйн байрлалтай шалгуур байгаа юу?

- COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын ажилд мэдээж газар зүйн байршлыг тооцож буй. Эхний ээлжид ирсэн вакциныг хүн ам болон халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор Улаанбаатар хотоос эхэлнэ. 

Харин дараагийн вакцины хангалт нийлүүлэлттэй холбоотойгоор эмч, эмнэлгийн ажилчдад газар зүйн байршлаар хуваарилагдахгүйгээр тэргүүн эгнээнд дархлаажуулалтад хамрагдана.

-Манай улс аль нь илүү сайн вакцин болохыг судалж байж авдаг уу эсвэл олдож байгааг нь л авдаг юм уу. Энэ тал дээр тайлбар хэлэхгүй юу?

-Манай улс ямар вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулах талаар Дархлаажуулалтын хуулиар зохицуулсан. Бид хуульд заасан шаардлагын дагуу ДЭМБ-ын батламжтай эсвэл яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөлтэй вакцинаар хүн амаа дархлаажуулна.

-Вакциныг төлөвлөгөөний дагуу эрсдэлтэй хүн амдаа түрүүлж хийнэ гэсэн. Гэхдээ тусгай үүргийн онгоцонд багтаж яаралтай гадагшаа явах шаардлага тулгарсан иргэдийг хэрхэх вэ. Тэд вакцинжуулалтад гадаад руу явахаасаа өмнө хамрагдах боломж байгаа юу. Эсвэл заавал ээлжээ хүлээх ёстой юу?

-Зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах эрэмбэлэлтийг халдварын нөхцөл байдалтай зайлшгүй холбож тухай бүрд нь хийх болно. Энэ мэт асуудлууд мэдээж гарах байх.

Тэр бүрд тодорхой зохицуулалтыг шийдвэр гаргах түвшинд хийнэ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/262562878579856