БЗД: Өрхөөс нь нэг ч хүн шинжилгээ өгөөгүй бол хорооны Засаг дарга, ӨЭМТ-тэй утсаар холбогдон, шинжилгээндээ хамрагдана уу
Нийслэл хотыг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаа энэ сарын 23-ны 06:00 цагт дуусна.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн огт шинжилгээнд хамрагдаагүй өрхүүдээс явуулын цэгүүдээр шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна.
Тодруулбал, хоёрдугаар сарын 8-наас хойш гэр бүлийн гишүүдээс нэг ч хүн шинжилгээнд хамрагдаагүй бол хорооны Засаг дарга болон ӨЭМТ-ийн даргатайгаа утсаар холбогдож, шинжилгээндээ хамрагдахыг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
