Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотын хэмжээнд ойрын хавьтлын 772, хоёр дахь хавьтлын 1,418 хүн хяналт тандалтад байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол өнөөдөр 58-аар нэмэгдэж, 2,551 болсон.

Шинээр илэрсэн тохиолдлуудын зарим нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд батлагдсан юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний хүрээнд шинээр илэрсэн тохиолдлуудын байршлыг танилцуулбал,

  • БГД-ийн 3,12,25 дугаар хороо,
  • БЗД-ийн 26 дугаар хороо,
  • СБД-ийн 18 дугаар хороо,
  • СХД-ийн 6, ,7 ,18, 31, 39 дүгээр хороо,
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо,
  • ЧД-ийн 12 дугаар хороонд халдвар нэмж бүртгэгдсэн.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь өмнө нь халдвартай иргэнтэй хавьтал болсон байгаа юм.

Улаанбаатар хотын хэмжээнд одоогоор ойрын хавьтлын 772 хүн байгаа бол хоёр дахь хавьтал болсон 1,418 хүн хяналт тандалтад байгаа​” гэсэн мэдээлэл өгөв.

"Энэ сарын 24-нөөс Улаанбаатар хотын нийт өрхүүдээс хэдэн тохиолдол илэрсэн мэдээлэл эцэслэгдэнэ"

Үргэлжлүүлэн ЗГ-ын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Нэг хороонд 3-аас дээш тохиолдол бүртгэгдсэн бол тэр хэсгийг идэвхтэй голомт гэж нэрлэж буй.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт хоёр том голомт, СХД-т зургаан голомт гэх мэтээр голомтот халдвар гарч байна.

Хөл хорионы сүүлийн хоёр өдрийн хугацаанд БЗД-ийн 60,000 өрхийг шинжилгээнд хамруулна.

Ингээд хоёрдугаар сарын 23-нд "Нэг хаалга-Нэг шижилгээ" арга хэмжээ дуусаж, 24-ний өдрөөс Улаанбаатар хотын нийт өрхүүдийн дундаас хэчнээн тохиолдол батлагдаж, хэчнээн голомт байсан талаарх мэдээлэл эцэслэгдэнэ.

Өнгөрсөн найм хоногийн хугацаанд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нийтдээ 47 хүн халдвар авсан нь батлагдаад байгаа.

Тиймээс иргэд үлдсэн хоногуудад халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг хүсье" гэв.

Зураг (Нэг хороонд 3-аас дээш тохиолдол бүртгэгдсэн хэсгийн дараах зурагт нил ягаан өнгөөр тэмдэглэжээ)

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/726610958048777