Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

2021.02.19: 58 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 2,551 боллоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газраас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2021.02.19/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/726610958048777

Өчигдөр улсын хэмжээнд нийтдээ 47,110 хүний сорьцод шинжилгээ хийхэд 58 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 48 нь ойрын тусгаарлагдсан хүмүүс байсан бол 10 хүн нь Нэг хаалга-Нэг шинжилгээний явцад халдвартай нь батлагдсан.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 17 хүн эдгэрэн эмнэлгээс гарсан.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,551 боллоо. Үүнээс 1,819 хүн эдгэрээд байгаа бол 717 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
  • Маш хүнд-1
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-84
  • Хөнгөн-625 хүн байгаа юм.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.