• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Хязгаарлагдаагүй салбарын ажилтнууд ажлын үнэмлэх, тодорхойлолтын хамт хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болно"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд нэр бүхий 14 салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Эдгээр салбарын ажилтнууд хувийн машинаараа зорчиж болох эсэх талаар УОК-оос тодрууллаа.

УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Хатуу хөл хорионы хугацаанд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 14 салбарын дөрөв нь хувийн хэвшилд хамааралтай. Эдгээр байгууллагын ажилтанд 10-15 хувийн квот тогтоон, хувийн авто машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө. Тухайн ажилтан ажлын газрын тодорхойлолт, ажлын үнэмлэх болон иргэний үнэмлэхтэйгээ явах ёстой. Гэхдээ хувийн машинтайгаа хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх ажилтны тоо нь байгууллагын нийт ажилтны 15 хувиас хэтэрч болохгүй" гэлээ.

ВИДЕО:

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 14 салбар

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /"УБТЗ" ХНН, "Чингис хаан", ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, "МИАТ" ТӨХК, "Биокомбинат" ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулга
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
35 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.78.177] 2021/2/11
Зайл,огцор
0 | 0 Хариулах
зочин [202.126.88.44] 2021/2/11
аль хэзээний л ингээд хэлчихгүй Өнөөдөр ажилдаа явах гэж 2дамжих автобусны 1 нд нь бараг чихэлдэв.2дахь д суух гэтэл автобус зогсчив. Аргаа бараад 9 км алхлаа Сунаж унах шахав. Бичиг баримтаа үзүүлээд өөрийн унтаагаараа явдаг л байж дэ.Сүүний машин намайг очих гэсээр байтал яваад өгч.Иймэрхүү л мундараа хутгалаа.TV-р үл ойлгогдох бөөрөнхий хүн ойлгоход бэрх юм ярианаас зөндөө хохирлоо. маргааш машинтайгаа явахад цагдаа нар нь буц буц гэх болов уу яадаг бол.....
0 | 0 Хариулах
Новшийн шийдвэр [202.55.188.84] 2021/2/11
Автобус чинь баахан хүнтэй чихэлдээд явж байгааг мэдэж байна уу? Хязгаарлагдахгүй гээд байгаа юм бол хувийн машин явуулаач 50 60 хүнтэй автобусанд чинь сууж явмааргүй байна
0 | 0 Хариулах
зочин [202.131.248.166] 2021/2/11
Ковид гараад жил боллоо.Хориог хэд хэдэн удаа тогтоож туршлагатай болсон баймаар. Гэтэл дээгүүрээ нэг юм ярьж олон нийтэд хүргээд доогуур нь эсрэг цагдан хорио хэрэгжүүлээд байх юм. Нэг улс нэг бодлого гэдэг ажил хэрэгжүүлмээр байна. Засгийн газарт нэг,нийслэлд нэг,цагдаад нэг гээд өөр өөр чиглэлтэй ажилламааргүй байх юм. Хязгаарлагдаагүй салбарын ажилтнууд ажилдаа ирэх гэж чамгүй юм болж байна. Хөөрхий муу нэртэй СӨХ хогоо орцондоо хаядаг "малчин" зуршилтай суугчдынхаа хогийг гаргаж хаяж чадахгүй байгаа бололтой.Явж явж СӨХ ямар аминд орох чухал байгууллага болохыг мангуу иргэд одоо л ойлгох байх.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.74] 2021/2/11
дэлхийд байхгүй элий балай эргүү тэнэг юм хийж эргүүтнэ. иргэдийг л чирэгдүүлж дарамталж байвал тэр корона тарах нь чухал биш. үзээрийн адгийн үмхий хужаагийн коммунистууд.
1 | 0 Хариулах
Zochin [192.82.72.52] 2021/2/11
Alban haagchidig erguuld daichildag n buruu uym shigee
1 | 0 Хариулах
Zochin [192.82.72.52] 2021/2/11
Oiriin delguur oroh gej 3 udaa baitsaagdlaa,harin ch covid avchihmaar uym shig bna
1 | 0 Хариулах
Зочин [192.82.71.37] 2021/2/11
ywuulahgui baina bicheg barimt harah ch ugui baina
1 | 0 Хариулах
Zochin [66.181.188.176] 2021/2/11
14 bauguullagiin humuusee yadaj ajiliin unemleheer yabuulldaa. Buunuur autobusand chihej yash geed bga um be... Huviin unaagaaraa l yabagldee...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.122] 2021/2/11
Автобусаар ажилдаа явж байгаад асуудалтай хүнтэй ойрын хавьталт болоод хорионд орхыг хүсэхгүй л байна шүү энэ шийдвэрүүдийг яаж гаргаад байгаан бэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.141] 2021/2/11
Za yavuulahgui baina daa huviin mashinaar. Yaj ajilda ochih ve. Bainga zudchildsun shiidver gargah yuma
5 | 0 Хариулах
Zulaa [66.181.190.98] 2021/2/11
Eeljiin haruul hiideg hvn huwiin mashintai hodolgoond oroldoj blh uu bariulaad ogch Tus bolooch
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.228] 2021/2/11
Хувийн машинаар явж болно. Учир нь квот тогтоох боломжгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.237] 2021/2/11
Ter 15 huwi chin dargantsaruud l yawah ni engiin ajilchid ni ersdelee uureed awtusandaa alaltsaad gereesee 4 buudliin zaitai gazart shunu 22 tsag hurtel emegtei hun hurtel erguuld garaad yawah ni baiina. Uneheer oilgoh uhaan alga. Hunee boddoggui nowshnuud
6 | 0 Хариулах
Ерөнх_гчид Мөрөөөдөгч [185.220.101.217] 2021/2/10
Хүүксүх сайд асан төрийн ордны зүүн жигүүр, 2 давхарт байрлах 260 тоотын давхар өрөөнүүдэд төрийн жинхэнэ албан хаагч ажилтан, эмэгтэй хүн, иргэн "Мөнгөн.."-д ажлын байрны дарамт, ажил олгох нэрийдлээр элдэв зохисгүй шахалт үзүүлэхээ хэзээ зогсоох вэ?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.113] 2021/2/10
Юу гээд байгаа юм бэ Хэн нь үнэн хэлээд бнаа УОК, ЗГ том шийдвэр ч гаргаж чадахгүй арчаагүй юм аа
3 | 0 Хариулах
Ээгий [103.212.119.23] 2021/2/10
Энэ нөхдүүд бүүр орон гаран болчихсон юм боловуу эсвэл тоглоод байгаа юм боловуу шал өөр өөр юм яриад эргүүтээд суух юм
5 | 0 Хариулах
kkkkk [192.82.69.50] 2021/2/10
yun uur medeelel uguud baynaa ,
0 | 0 Хариулах
зочин [202.21.108.28] 2021/2/10
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатайгаас бусад тохиолдолд хувийн автомашин хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэллээ.
0 | 0 Хариулах
zzz [66.181.161.98] 2021/2/10
unuudur barag covid awsn bhoo ajlaa tarad jhn ideh ym avah gsn bituuu bsn shuu
3 | 0 Хариулах
Зочин [202.21.108.56] 2021/2/10
Butehguie
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.105] 2021/2/10
Тэгээл хол хорио гэчихээл хэдэн бамбагар дарга нар нь бандгар жипээ унаал хот хөдөөгүй шинэлээд давхчих юм шиг л бндаа
6 | 0 Хариулах
Мм [202.9.46.158] 2021/2/10
Төрийн албанд бас жирэмсэн, хавдартай , дархлаа дарангуйлах эм уудаг гэх мэт олон өвчтэй хүмүүс бас ажил хийдэг юм. Юун автобус вэ. Автобус нь ажилдаа очих гэж 3~4 дамжихаар харагдаж байна. Ажил хийж байгаа хүмүүс бас хүн шүү.
11 | 1 Хариулах
Zochin [202.21.108.56] 2021/2/10
Tiimshdee bi gehed l 7 sar garantai jiremsen margaash ajilda yavahiin tuld 1 km garan alhaj baij ajilruuga yavdag autobusand suuh bolj baina daa estoi aimar bolson niigem yumda
5 | 0 Хариулах
Зочин [66.181.180.34] 2021/2/10
HUMUUS ZUSLAN RUUGAA YVHIHSAN BN LEE. TIIM HUMUUSEES YAJ SHINJILGEE AVAH YM. GERTEE BAIHGUI BGAA HUNEES YAJ AVHUU?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.28] 2021/2/10
Ene zasag nere yu ch helehevde, ajil tarchihsani daraa unemleh + todorhoilol geh yumdaa, hichneen honogin umnuus yag iim barimt gd helchihgui
6 | 1 Хариулах
Зочин [202.9.47.28] 2021/2/10
Odoo ajil tarsni daraa yaj todorhoilolt avahin
2 | 0 Хариулах
Zochin [202.9.40.5] 2021/2/10
Harin tiishdee unen t1 humuus yumaa yooy
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.156] 2021/2/11
Ajillah baiguulaguud ni ali hediin medeed todorhoiloltoo 7 honogiin umnuus taraasan bna lee,
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.11] 2021/2/10
Шадар сайд явуулахгүй гээд бсан бусуу
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.37] 2021/2/10
Ene zaluug ovoo um bolvuu gsen bas neg dargatai taarsan gar bna. 100ajiltantai bol 15hun l huviin mashintaigaa yavj bolno uldsen ni autobusaar yavah ni 20ajiltai bol 3hun ni l mashintaigaa yavj boloh ni. Uul ni bol 75huvi ni mashintaigaa yavna gevel arai ur duntei bh.
3 | 3 Хариулах
Зочин [64.119.22.20] 2021/2/11
chi yum oilgodoggui yum uu? niit ajilchdiin 10-15 huviig ajilluulah gj bna, uuruur helbel bugd ajillahgui
0 | 0 Хариулах
зочин [203.23.49.170] 2021/2/10
Банк?
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.156] 2021/2/11
Ajillahgui, atm orno
0 | 0 Хариулах
Иргэн [122.201.26.172] 2021/2/10
Маш системтэй, товч, тодорхой ярьдаг дарга
0 | 6 Хариулах