Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: Засгийн газрын шийдвэрээр цагаан сарын баярыг цахимаар тэмдэглэхийг уриалъя

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацаанд мөрдөгдөх журмыг Улсын Онцгой комиссоос танилцуулж байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/774726273143452

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Маргааш 06:00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд нэгдүгээрт, "Нэг хаалга-Нэг шинжилгээ", "Нэг өрх-Нэг шинжилгээ" арга хэмжээг хэрэгжүүлнэ. Голомтыг хумих, халдваргүй хот, дүүрэг болох эн тэргүүний зорилт бидэнд бий.

Монголчууд сар шинийн баяраар ах дүүгийнхээрээ зочилж, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Гэвч УОК, Засгийн газрын шийдвэрээр нийтээр тэмдэглэхгүй байж, цахимаар тэмдэглэхийг уриалъя.

Халдварт өртсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй хүмүүс нь ахмад настан, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй хүмүүс гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

Засгийн газар, УОК-оос сар шинийн баяраар хатуу хөл хорио тогтоож, эрсдэлээс сэргийлэх, шинжилгээг голомтоос эхлэн явуулна. Одоогоор өдөрт дунджаар 35-38 мянган хүн шинжилгээ өгч байна.

Төрийн захиргааны байгууллага, нутгийн удирдлагын байгууллагын албан хаагчдыг шинжилгээнд хамруулж байгаа" гэв.