Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн гишүүнийх нь PCR шинжилгээний хариу эерэг гарвал нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь тусгаарлана

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын өрх бүрээс нэг иргэнийг маргаашаас эхлэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар болоод байна.

Шинжилгээ авах байнгын цэгүүд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуулиудад байрлана гэдгийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр хэллээ.

Тэрбээр "Шинжилгээг сонгууль өгдөг системд суурилан хийнэ. Ерөнхий боловсролын сургуулийн орох, гарах урсгал нь аюулгүйн зааврыг хангадаг. Мөн цаг агаарын хүндрэл гарвал иргэдийг анги танхимуудад цөөн тоогоор оруулж, даарахаас сэргийлж, аль болох урт дараалал үүсгэхгүй байхад анхааран зохион байгуулалтаа хийж байна.

Түүнчлэн энэ удаагийн нэг онцлог нь гэр бүлийн нэг гишүүний PCR шинжилгээ эерэг гарвал нэгдүгээр хавьтагчдыг гэрт нь тусгаарлана. Өмнө нь нэгдүгээр хавьтлуудыг тусгаарлах байранд тусгаарладаг байсан бол энэ удаад гэрийн тусгаарлалтын аргыг хэрэглэнэ" гэв.

Ийнхүү нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь тусгаарласнаар халдвар тархах эрсдэлийг хэрхэн бууруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Тандалтын шинжилгээг хийх тархвар судлалын баг ажиллана" гэлээ. 

ВИДЕО:

https://fb.watch/3zD2H2d_2o/