Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"ТҮК болон орон сууц, нийтийн үйлчилгээний газрын ажилчид шинийн 2-нийг хүртэл байгууллага дээрээ 72 цагаар ажиллана"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөл хорионы үеэр зарим байгууллага ямар зохион байгуулалттай ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан танилцуулав.

"Дэлгүүрүүд хоёрдугаар сарын 16-ныг хүртэл бараа татан авалт хийхгүй"

Тэрбээр “Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд тархалтыг зогсоож, хүн амын эрүүл мэнд, улс орны эдийн засгийг уналтаас хамгаалах зорилгоор Халдварыг илрүүлэх, тархалтыг багасгах арга тактикийг сонгож хийх ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг бүх зүйлээ төлөвлөгөөгөө бүх төрлийн судалгаа тооцоо болон өмнө нь гарч байсан алдаа дутагдал, иргэдийн дунд үүсэж байсан бухимдлууд гээд олон талын зүйлийг судалж байж нэгдсэн төлөвлөлтийг хийсэн.

Бид нийтдээ есөн дүүргийн 173 хороонд 411.4 мянган өрх 1.4 сая хүнтэй Улаанбаатар хотын 47.4 мянган ам.метр талбайд хязгаарлалт тогтоож хорио цээрийн дэглэм сахиулна.

Хөл хорионы үеэр 15 чиглэлийн байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрсөн. Гэхдээ тухайн байгууллагуудын ажилчдыг шууд задгай явуулна гэсэн үг биш. Ингэвэл өмнөх хөл хорионы үеэр гарч байсан алдаа давтагдана.

Томоохон зах, худалдааны төвүүд өөрсдөө Улаанбаатар хотын ерөнхий менежерт хоёрдугаар сарын 16-ныг хүртэл ажиллахгүй гэх мэдээллийг өгсөн. Ингэхээр үлдсэн хүнсний дэлгүүрүүд маргааш өглөөний 06:00 цагаас өмнө бараа татан авалтаа хийж, тодорхой нөөцөө бүрдүүлэн ажиллана.

Дэлгүүрүүд хоёрдугаар сарын 16-ныг хүртэл бараа татан авалт гэх зүйл байхгүй учраас аль болох хөдөлгөөнд оролцохгүй ажиллах шаардлага үүсэж байна.

Харин нийтийн тээврийн хэрэгслээр иргэд огт зорчихгүй, зөвхөн тандалт, судалгааны ажилтай болоод хорио цээрийн дэглэм сахиулах үүрэгтэй төрийн албан хаагчид зорчих юм. Нийслэлийн Авто тээврийн газраас 130 автобус ажиллана. Төрийн байгууллагууд өөрсдийнхөө ажилчдын тусгай, томилогдсон үүрэг гүйцэтгүүлэхээр 68 автобус, тээврийн хэрэгсэлтэй ажиллахаар болж байгаа" гэв.

"Тохижилт, орон сууц, нийтийн үйлчилгээний газрын ажилчид Битүүний өдрөөс Шинийн 2-нийг хүртэл байгууллага дээрээ 72 цагаар ажиллана"

Үргэлжлүүлэн "Тохижилт үйлчилгээ, орон сууц нийтийн үйлчилгээний газрын ажилчид бүгд бүлгийн зохион байгуулалтад орсон. Тодруулбал, бүгд 72 цагаар буюу өргөтгөсөн шинжилгээ хийх Битүүний өдрөөс Шинийн 2-ны (хоёрдугаар сарын 11, 12, 13) өдрийг хүртэл байгууллага дээрээ ажлын бүлэг томилогдож 72 цагаар ажиллана. Үүнийг хатуу тохирсон.

72 цагийн хугацаанд тухайн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дуудлага мэдээлэлд явахдаа бүгд логотой бөгөөд өөрсдийн явах маршрутыг хаалга, цонх дээрээ наасан байх ёстой.

Харин тухайн тээврийн хэрэгслийнх жолооч нарыг аль болох ажлынхаа талбарт ойрхон байхаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн" гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1591378457715537