Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Х apartment” байранд эцсийн халдваргүйжүүлэлт хийж, цагдаагийн хамгаалалтыг буулгажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс

Баянзүрх дүүргийн 8-р хорооны “Х apartment” байрны оршин суугчид дундаас дахин халдвар илэрсэн тул өчигдөр цуцлах ёстой байсан цагдаагийн хамгаалалтыг буулгаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр эцсийн халдваргүйжүүлэлт хийж, цагдаагийн хамгаалалтыг буулгасан байна.

Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 8-р хороонд байрладаг “X APARTMENT” байрны Б блокоос анхны эерэг тохиолдол бүртгэгдэж хамгаалалтад авсан.

Үүнтэй холбоотойгоор, тус байрны 4 блокийн иргэдийг гурван удаагийн PCR шинжилгээнд хамруулахад, нийт 7 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудыг ХӨСҮТ-рүү шилжүүлж, гэр бүлийн гишүүдийг буудлын тусгаарлалтад аваад байна.

Цаашид тухайн байрны оршин суугчдад гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлэх, шаардлагатай тохиолдолд гэр бүлийн нэг гишүүн гарч, эм болон хүнсээ цуглуулах, 12-13 дахь хоногт цэгээр цаг авч давтан шинжилгээ өгөхийг зөвлөж, цагдаагийн хамгаалалтыг буулгасан байна.

Тиймээс тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг уриалав.

 

Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс