Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Болор-Эрдэнэ: Мэдээллийн технологийн компаниуд зориг, цаг гаргаад төртэйгөө хамтраач гэж уриалъя

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн технологийн салбарынхан өнөөдөр Засгийн газрын гишүүдтэй уулзаж, салбарын асуудлаа хөндөн ярилцлаа. Ингэхдээ төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг чанаржуулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, салбарын хөгжилтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлыг онцлон ярилцав. 

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "Үр бүтээлтэй уулзалт болж байна. Дотроо бугшсан асуудлаа гаргаж байна. Манай залуучууд өөрсдөө төртэй хамтрахгүй гэдэг. Төрийн буруу, тендер гэх мэтчилэнгээр асуудал байдаг байх, би үгүйсгэхгүй. Гэхдээ бүгдийг нь төртэй хамтраачээ гэж урьсан. Та нар хэцүү байдаг, төртэй хамтрахгүй гэсэн. Хэцүү байдаг нь үнэн ч одоо шинэ засаг бүрдээд шинэ зорилго тавьж байна, шинэ мөрөөдөл ярьж байна. Бүгд хамтрах хэрэгтэй, төртэй хамтрахгүй гэж зугтаадгаа больё. Гаднаас нь шүүмжилдгээ больё. Одоо төртэй, агентлагтайгаа хамтар. Жинхэнээсээ өөрчлөх гээд үзье. Энэ гурван жилийг ашиглая. Та нар бүгд мундаг залуус, Монголын сор болсон хүмүүс, мэдээллийн технологийн компаниудыг үүсгэн байгуулж, хөгжүүлж байгаа.

E-Mongolia дээр хамтарч ажиллая гэж энд байгаа хүмүүсийн ихэнхийг урьсан, гуйсан. Бүгд үгүй гэсэн. Дахиж ийм хандлагаар биш зориг, цаг, хичээл зүтгэл гаргаад төртэйгөө хамтраач гэж уриалмаар байна" гэлээ. 

ВИДЕО: 

https://fb.watch/3shzR1ah1j/