Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Дараагийн удаад аялал жуулчлалын салбарынхантай уулзана

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын гишүүд болон мэдээллийн технологийн салбарынхан өнөөдөр уулзаж, салбарын цаашдын чиг хандлага, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ. 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн удаад аялал жуулчлалын салбарынхантай уулзахаа мэдэгдээд "Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ёстой. Бид хоёр хөрш, Япон, Солонгосыг нийлүүлэхэд дэлхийн аялал жуулчлалын дөрвөн том улсын дунд байна.

Агаарын тээврийг либералчлах ёстой. МИАТ гэдэг ганцхан компанийг бодох уу, эсвэл Монголд аялал жуулчлалыг бодох уу гэдэг сонголт бий. Цахим визний асуудлыг шийдэх хэрэгтэй. Хүмүүс цахимаар виз бөглөөд ирдэг байх ёстой. Гэхдээ аюулгүй байдлыг хангах учиртай.

Цар тахлын үед аялал жуулчлал, зочид буудлын салбарт хамгийн хүнд байна. Тиймээс дараагийн удаад аялал жуулчлалын салбарынхантай уулзана" гэлээ. 

ВИДЕО: 

https://fb.watch/3shzR1ah1j/