2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
17:00
S26
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S26
15°
04:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зайнаас золголт хийх 5 боломж

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 2 сарын 4
Сурталчилгаа
Зураг

Сар шинийн өдрүүдээр хатуу хөл хорио тогтоох шийдвэр гараад байгаа энэ жилийн хувьд та бид гэр бүлийнхэнтэйгээ биечлэн золголт хийлгүй, улс даяараа гэртээ, золголтоо зайнаас хийсэн нэгэн өвөрмөц цагаан сарыг угтах гэж байна. Тэр ч утгаараа манай улсад энэ жил “Дижиталаар золгосон Дижитал цагаан сар” тохиож буй. Дижиталаар золголт хэрхэн хийх вэ гэж үү? Танд хамгийн хялбараар хийж болох энгийн бөгөөд үр дүнтэй “Дижитал золголт”-ын аргуудыг санал болгоё.

ДИЖИТАЛ ЗОЛГОЛТ ХИЙХЭД ТОХИРОМЖТОЙ АППЛИКЭЙШНҮҮД

Технологийн хөгжлийн ачаар бид одоо дэлхийн хаанаас ч гэр бүл, хайртай хүмүүстэйгээ хүссэн үедээ дуудлага хийн дүрсээ харан ярилцах боломжтой болсон цаг үед амьдарч байна. Тиймээс энэ жилийн цагаан сараар очин золгож чадахгүй нь гэж санаа зоволгүй халаасанд багтдаг жижигхэн төхөөрөмж болох гар утсаараа золголтоо шийдэх бүрэн боломж бий. 

Фэйсбүүк мессэнжэр

Хүн бүр фэйсбүүк хаягтай болсон энэ үед видео дуудлага хийх хамгийн түгээмэл бас хялбар арга бол Фэйсбүүкийн мессэнжэр чатны аппликэйшн юм. Нэг дор 8 хүн дүрсээ харан видео дуудлага хийх боломжтой.

Инстаграм чат

Түлхүү залуусын хэрэглээ болсон Инстаграм нь мөн л нэг дор олуулаа холбогдож, аудио болон видео дуудлага хийх боломжийг олгоно. Магадгүй фэйсбүүк мессэнжэрээс дүрсний чанар болон нэмэлт функцуудээрээ илүү гэдгээр нь уг платформыг сонгож болох юм. 

Viber

Хэрэв та чатны аюулгүй байдалд, чатаар харьцаж буй мэдээлэл алдагдахаас эмээдэг бол аюулгүй байдлаараа хэрэглэгчдийн өндөр үнэлгээг авсаар ирсэн энэхүү аппликэйшнийг хэрэглэхийг санал болгоё. Мөн л олуулаа холбогдох боломжтой.

Zoom

Найз нөхдөөрөө, гэр бүл хамаатан саднуудаараа бүгд энд тэндээс холбогдон олуулаа онлайнаар бие биенийхээ амар мэндийг эрж дижиталаар золгох гэж байна уу? Тэгвэл хэрэглээгээрээ тэргүүлж буй Zoom аппликэйшнийг ашиглаарай. Нэг дор 100 хүн холбогдох боломжтой тул байгууллага, хамт олны золгоонд ч хамгийн тохиромжтой.

SocialPay

Дээрх аппликэйшнүүд шиг видео дуудлага хийх зориулалтгүй ч, мөн эдгээр аппликэйшнд байдаггүй чухал тохиргоо зөвхөн SocialPay-д байдаг нь ямар ч шимтгэлгүйгээр гэр бүлийнхэн рүүгээ Дижиталаар золголтын мөнгөн бэлэг барьж, амар мэндийг нь асуух Бэлэг үйлчилгээ юм. Олон оронтой дансны дугаарыг халж, хүлээн авах хүнийхээ утасны дугаарыг оруулаад л мөнгөн дүнгээ бичээд илгээх товчийг дарснаар хормын төдийд гүйлгээ хийгддэгээрээ хамгийн хялбар, хамгийн хурдан гэх өндөр үнэлгээг хэрэглэгчдээсээ авсан аппликэйшн. Биеэр очин золгож чадахгүй ч аав, ээж, ахмад настнаа хүндлэн золголтын мөнгө шилжүүлэхээр зэхэж байгаа бол энэхүү аппликэйнийг зөвлөж байна.

SocialPay-ээр бэлэг шилжүүлэх заавар:

ОНЛАЙНААР ХУДАЛДАН АВАЛТ ХИЙГЭЭД ГЭРТ НЬ ХҮРГҮҮЛЭН БЭЛЭГ БАРИХ

Сар шинийн баяраар бид настан буурлууддаа золгож, гэрт орж ирсэн гийчдийн гарыг дээш нь харуулж бэлэг барьдаг уламжлалтай. Хөл хорио тогтоохоор болж, гэр бүлийнхэн, садан төрөлтэйгээ биечлэн уулзаж бэлэг барих боломжгүйд хүрсэн ч онлайн үйлчилгээ хөгжсөн энэ үед зайнаас золгох бас нэгэн боломж нь хүссэн бараа бүтээгдэхүүнээ цахимаар захиалаад гэр бүлийхэндээ хүргүүлж бэлэг барих юм.

Тухайлбал, дараах 14 байгууллагын цахим хуудсаар орон бараагаа сонгоод Голомт банкны бүх төрлийн кредит картыг ашиглаад төлбөрөө хийсэн тохиолдолд эргээд худалдан авсан үнийн дүнгийн 10 хувийг буцаан авах боломжтой байна. 2021.02.01-ээс эхэлсэн уг буцаан олголттой худалдаа 2021.02.14-нийг дуустал үргэлжилж, 2021.02.28-ны дотор буцаан олголт таны картанд орох юм байна. Хөл хориотой энэ үед хамгийн тохиромжтой худалдан авалт биш гэж үү? Голомт банкны кредит картаар худалдан авалт хийгээд 10 хувийн буцаан олголт авах байгууллагуудтай танилцаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x