Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Тоон гарын үсэг" ашиглан цахим гэрээ хийх боломж бүрдлээ

ikon.mn
2021 оны 2 сарын 4
Сурталчилгаа

Цахим гарын үсэг нь 1970-аад онд ерөнхий гол алгоритмууд нь зохиогдож дэлхийд хэрэглээнд орсон ба одоогоор Төрийн үйлчилгээ,  шүүх, нотариат, Цахим албан бичиг, гэрээ хэлцэл, нэвтрэлт хандалт зэрэгт ашиглагдаж хэвшжээ. Монгол улс Цахим гарын үсгийн хуультай болсноор 10 жил болж байгаа бөгөөд энэ чиглэлдээ дэлхий бусад улс оронтой мөр зэрэгцэн алхах шатандаа орсон.   

Видео: Smartoffice.mn систем "Цахим гэрээ"

Манай компани сүүлийн 7 жил төрийн байгууллагын хоорондын мэдээлэл солилцоо болон тоон гарын үсгийн хэрэглээ, үйлчилгээний чиглэлээр дагнан ажиллаж байна. Тэр дундаа цахим архив, албан хэрэг хөтлөлт, гэрээ хэлцэл гэх мэт.   2020 онд байгууллагуудад зориулсан тоон гарын үсгээр баталгаажсан цахим албан бичиг солилцох  боломжтой SMARTOFFICE системийг хөгжүүлсэн. Одоогоор энэ системийг 1600 гаруй төрийн болон хувийн байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа  ашиглаж байна.

 

2021 оны 2-р сарын 1-ээс эхлэн Тоон гарын үсгээ ашиглаад хоорондоо ЦАХИМ ГЭРЭЭ хийх шинэ үйлчилгээг SMARTOFFICE системдээ нэмж орууллаа. Ингэснээр цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Тоон гарын үсгээ ашиглан гэрээ хэлцэл хийх, мэдээлэл дамжуулах, үйл явцыг нь хянах бүрэн боломжтой болж байгаа юм.

Ковид цар тахалтай  холбогдуулан бүх үйлчилгээ үнэ төлбөргүй болоод 1 жил болж байна.

 

Бид цаашид тоон гарын үсэгт суурилсан үйлчилгээг нэмэгдүүлэх, иргэд болон ААН-ийн энэ талын хэрэгцээг бий болгох чиглэлээр ажиллана. Тоон гарын үсгийн хамгийн хэрэглэгч нь Төр өөрөө юм. Төрийн байгууллага /шүүх, цагдаа, прокурор, нотариат, архив гэх мэт/- ууд тоон гарын үсгээ хэрэглэх, түүнийгээ хүлээн зөвшөөрөх, цахим орчинд үүссэн мэдээллийг хадгалах зэрэг зохицуулалтыг хийж Тоон гарын үсгийн хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэн дэмжин ажиллах  хэрэгтэй.  Ингэж чадвал иргэд болон хувийн байгууллагын тоон гарын үсгийн хэрэглээ нэмэгдэж мөн энэ талын системүүд олноор бий болно. Энэ үйл явц амжилттай хэрэгжвэл Монгол улс дижитал шилжилтийг хурдасгах томоохон алхам хийнэ.

https://smartoffice.mn

Смарт Оффис | Facebook

Утас: 75757878

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.