Төрийн өмчит компаниудын шилэн дансны мэдээллийг бид цувралаар хүргэж байгаа билээ.
Төрийн өмчийн оролцоотой л бол татвар төлөгчдийн хяналтад үйл ажиллагаа явуулах нь зайлшгүй үйлчлэх зарчим. Ялангуяа, хяналтын багц буюу төр 33 ба түүнээс дээш хувийг нь эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, компаниуд олон нийтийн өмнө хариуцлага хүлээж, ил тод, нээлттэй ажиллах нь тэдний үүрэг баймаар. Гэвч хууль, журмын зөрүүтэй байдал болон нэр томьёог нэгтгэн жигдрүүлээгүйгээс төрийн өмчит компаниуд санхүүгийн мэдээллээ ялгаатай байдлаар олон нийтэд хүргэх цоорхой байгааг Шилэн дансны мэдээллээс харж болно.
2015 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж ирсэн Шилэн дансны тухай хуулийг хөтлөх ёстой өнгөрсөн 72 сарын хугацаанд хэд нь огт хөтлөөгүй, хэд нь тун хангалтгүй хөтөлснийг “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ”-ний мэдээллээр бид харуулсан. Тэдгээрт Төрийн банк, МИАТ, Багануур гэсэн томоохон компаниуд багтаад зогсохгүй маш хангалтгүй хөтөлж ирснийг мөн дурдсан.
Тэгвэл “Багануур” ХК “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” гэсэн цэсийг бөглөхгүй байх эрхтэй тухайгаа хуулийн тайлбарын хамт ирүүлсэн юм. Уг тайлбарт, "Багануур" ХК нь Шилэн дансны тухай хуулийн 3.1.3-т заасан компанид хамаарах бөгөөд 6.8-д заасан мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийн зохицуулалттай болохыг дурджээ.
Тэдгээр заалтыг харвал, Шилэн дансны тухай хуулийн
3.1.3-т хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани гэжээ.
Компанийн тухай хуулийн 56.1-д "Компанийн гаргасан энгийн хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэнэ хэмээн заасан байдаг.
Мөн Шилэн дансны тухай хуулийн
Эдгээрт тайлбарласанчлан төр буюу “Эрдэнэс Монгол” компани 75%-ийг нь эзэмшдэг “Багануур” ХК нь “Төрийн өмчит компани” биш “Төрийн оролцоотой” компани гэсэн нэр томьёонд хамаарч байгаа бөгөөд зөвхөн дээр дурдсан дөрвөн төрлийн мэдээллийг л Шилэн дансанд мэдээлэх хуультай байна. Тийм ч учраас Үндэсний аудитын газар тус компанийг Шилэн дансаа зөрчилгүй хөтөлж байгааг тодорхойлжээ.
Төрийн тодорхой хэмжээний оролцоо байгаа, тэр тусмаа төр 33% ба түүнээс дээш буюу хяналтын багцыг нь эзэмшиж байгаа тохиолдолд тэр компани төрийн өмчтэй гэж ойлгохоор. Гэтэл төрийн өмчит компаниудыг дотор нь таван янзаар ялгасан нь мэдээллийн ил тод байдлыг энэ мэт ялгаатай хангахад хүргэж байна.
Тухайлбал, Шилэн дансны нэгдсэн системд төрийн өмчит 417 компани бүртгэлтэй байгаа. Харин тэдгээр компанийг дараах таван байдлаар ангилж байна. Үүнд
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчтэй аж ахуйн нэгжүүдээ дараах байдлаар ангилж байна.
Тэгвэл Шилэн дансны тухай хуулийн 3.1-д зааснаар
Ийнхүү Шилэн дансны тухай хуулиар “Багануур” ХК нь хяналтын багц буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг нь төр, орон нутаг болон тэдгээрийн нэгдмэл сонирхолтой этгээд эзэмшиж байгаа компани болж таарч буй. Тиймээс энэ төрлийн байгууллагыг таван төрлийн мэдээллээ Шилэн дансанд оруулж байхыг тус хуулийн 6.8-аар зохицуулсан ба үүнд нь “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ” багтаагүй байна.
Гэтэл “Багануур”-тай ижил нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг “Шивээ Овоо” компани л гэхэд “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ”-гээ бөглөж буй. Тэр ч бүү хэл “Эрдэнэс Монгол”-ын бусад охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” ч бүх мэдээллээ ил тод мэдээлж байгаа маш сайн жишиг хэдийн тогтжээ. Шударга өрсөлдөөн талаасаа ч тэр, хууль бус гүйлгээ байхгүй л бол тэр мэдээллүүдээ сайн жишиг тогтоон мэдээлэх нь хуулиас илүүтэй компанийн хариуцлагатай холбоотой нь эндээс харагдаж байна.
Тэгвэл ямар хэмжээний оролцоотой компанийг “Төрийн оролцоотой” компани гэх вэ?
Төрийн өмчит компаниудыг ангилж байгаа таван ангиллын талаарх тодорхойлолт маш ойлгомжгүй байна. Тэр дундаа хэдэн хувийг эзэмшиж байгаа компанийг төрийн оролцоотой гэж тодорхойлж байгаа нь эргэлзээтэй.
Үүнийг харж болох нэг албан бичиг нь Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам". Уг журмын
Үүнээс харахад бүгд төрийн өмчийн оролцоотой гэсэн ангилалд багтаж болохоор байна.
Гэтэл төрийн оролцоотой буюу өмчтэй компаниудыг Шилэн дансны тухай хуульд таван өөр янзаар үнэлж, мэдээллээ ялгаатай байдлаар оруулах боломж бүрдүүлж байгаа нь өөрөө Шилэн дансны тухай хуулийн зорилгыг гажуудуулж байгаа нь эндээс харагдаж буй юм.
Тийм ч учраас Шилэн дансны нийцэлд хийсэн Үндэсний аудитын газрын тайланд “Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 154 дүгээр захирамжаар байгуулсан Шилэн дансны тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлыг яаралтай эрчимжүүлэх шаардлагатай” гэдгийг дахин дахин сануулжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн
Нөгөө талаар, Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлахдаа
Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.19.Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, өмч хувьчлалыг үе шаттай, үр дүнтэй явуулна хэмээн тусгаад байгаа билээ.
Энэ бүх хууль, эрх зүй, зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төрийн өмчтэй компаниудын нээлттэй, ил тод байдлыг бүх түвшинд нь сайжруулж, Шилэн дансны хуулийг шинэчилж, нэр томьёонуудыг нэгдсэн хэлбэрт зайлшгүй шаардлагатай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!