Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Өнөөдрийг хүртэл шилэн дансаа хөтлөөгүй төрийн өмчит байгууллагууд

Р.Оюунцэцэг, IKON.MN
2021 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Шилэн дансны тухай хууль 2014 онд батлагдан 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу төрийн өмчийн оролцоотой бүх компани, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаас гадна эдгээрт бараа, үйлчилгээ нийлүүлсэн газрууд шилэн данс хөтлөх ёстой. 

Гэтэл өнөөг хүртэл шилэн данс огт хөтлөөгүй газрууд байгааг shilendans.gov.mn харуулж байна.

2021 оны нэгдүгээр сарын байдлаар Шилэн дансанд бүртгэлтэй төрийн өмчит 417 байгууллага байгаа бөгөөд тэдгээрийн 2015-2020 оны "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ" гэсэн цэсийг бид шүүж үзлээ. 

График 1. Шилэн дансны хуульд хамаарч буй төрийн өмчит байгууллагууд төрлөөр

Эдгээр байгууллагаас 80% нь л уг шилэн дансны уг цэсийг хөтөлжээ. Харин үлдсэн нь ямар нэгэн байлуур дутуу хөтөлсөн бол 7% нь огт хөтлөөгүй байна.

График 2. Шилэн дансны "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ" хөтлөлт хувиар

Төрийн өмчийн оролцоотой 30 байгууллага Шилэн дансны тухай хуулийг 6 жилийн турш зөрчсөн буюу таван сая төгрөгөөс дээших орлого, зарлагаа огт хөтлөөгүй явж иржээ. Тухайлбал, Оргил рашаан сувилал, Улаанбаатар төмөр зам гэгчлэн байгууллагууд байгааг доорх хүснэгтээс харж болно.

Хүснэгт. Шилэн данс огт хөтлөөгүй 30 байгууллага

ТӨААН Шилэн дансны хаяг
Алтай орон сууцны корпораци https://shilendans.gov.mn/org/15525
Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци ОНӨҮГ https://shilendans.gov.mn/org/8428
Баянхонгор-Чандмань ХХК https://shilendans.gov.mn/org/4970
Баянхонгор-ЭХЦТ  ХХК https://shilendans.gov.mn/org/4971
Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ https://shilendans.gov.mn/org/14941
Булган Мээж  ХХК https://shilendans.gov.mn/org/6521
Гүний ус ХХК https://shilendans.gov.mn/org/7018
Дундговь Эм эргэлтийн сан https://shilendans.gov.mn/org/5095
Дүүрэн цацрах ХХК https://shilendans.gov.mn/org/15353
Оргил рашаан сувилал ТӨХК https://shilendans.gov.mn/org/5199
СУАТ-ХХК https://shilendans.gov.mn/org/6634
Сэлэнгэ АЗЗА  ТӨХК https://shilendans.gov.mn/org/5205
Сэлэнгэ Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээ туслалцааны төв https://shilendans.gov.mn/org/5026
Тариалан нийтийн ахуй үйлчилгээний төв ХХК https://shilendans.gov.mn/org/5028
Тосон-Илч ХХК https://shilendans.gov.mn/org/5029
Төгөлдөр Ерөө орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар https://shilendans.gov.mn/org/7537
Улаанбаатар төмөр зам https://shilendans.gov.mn/org/5241
Хөвсгөл аймаг Их-Уул сум Дулаан ХХК https://shilendans.gov.mn/org/4995
Хөвсгөл аймаг Түнэл сум Түнэл-Илч ХХК https://shilendans.gov.mn/org/5039
Хөвсгөл аймаг Цэцэрлэг сум Могойн гол ХК https://shilendans.gov.mn/org/5356
Хөвсгөл-Ус суваг ХХК https://shilendans.gov.mn/org/7717
Цагаан шонхор ТӨҮГ https://shilendans.gov.mn/org/14121
Шинэ-Идэр дулаан эрдэнэт ХХК https://shilendans.gov.mn/org/5079
Эгийн голын усан цахилгаан станц ХХК https://shilendans.gov.mn/org/8519
Эрдсүлж ХХК https://shilendans.gov.mn/org/13223
Эрдэнэсант АЗЗА ТӨХК https://shilendans.gov.mn/org/5234
Эрдэнэт ус, ДТС ОНӨХК https://shilendans.gov.mn/org/5138
Өвөрхангай Аймаг Нарийнтээл сум Баянтээг ХК https://shilendans.gov.mn/org/5681
Өмнөговь аймаг Цогтцэций сум Тавантолгой ХК https://shilendans.gov.mn/org/7174

Шилэн дансны тухай хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн гээд тооцвол 2020 оны дуустал төрийн өмчит байгууллагууд нийт 72 сарын турш шилэн дансаа хөтөлсөн байх ёстой. Гэтэл 117 байгууллага шилэн дансыг буюу уг цэсийг 12 сар ба түүнээс бага хугацаанд хөтөлжээ.

Эдгээрээс Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа Төрийн өмчит зарим томоохон компани анхаарал татаж байна. Тухайлбал, зам тээврийн салбарын хамгийн том компани болох МИАТ компани 2020 оны сүүлийн гурван улиралд л, зөвхөн Цалингаас бусад таван саяас дээших гүйлгээгээ бөглөөд бусад мэдээллийг огт оруулаагүй байна. Энэ нь Шилэн дансны тухай хууль болон Засгийн газрын 2016 оны "Шилэн дансны цахим хуудсан тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай" журмыг зөрчиж байгаа юм.

МИАТ бол 100% төрийн өмчит компани. Тус компани 2011-2016 онд алдагдалтай ажилласан бол 2017-2019 онд ашигтай ажиллаж байгаад цар тахлын улмаас 2020 оны эхний хагас жилийн байдлаар 16.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байгааг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар мэдээлсэн. 

Төрийн банк мөн Шилэн дансны хуулийг огт хэрэгжүүлэхгүй явсаар 2020 онд л Цалингаас бусад таван сая төгрөгийн гүйлгээгээ хөтөлжээ. Дараа жилийн төсөв, Санхүүгийн бүтэн жилийн тайлан, байгууллагын батлагдсан төсөв зэрэг мэдээллээ огт оруулаагүй байгаа нь Засгийн газраас тогтоосон журмыг 6 жил зөрчиж ирсэн болж таарч байна.  

Хүснэгт 2. Шилэн дансны гүйлгээний "Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ" цэсийг хөтөлж ирсэн байгууллагууд(сараар)

ААН-ийн нэр ШД-нд бүртгүүлсэн огноо Анхны гүйлгээ оруулсан огноо 5саяас дээш гүйлгээ бүртгэгдсэн сар
Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2015 2015 72
Геологийн төв лаборатори ТӨҮГ 2015 2015 72
Иргэний нисэхийн ерөнхий газрын Үйлдвэрлэл үйлчилгээ 2015 2015 72
Соёл урлагийн их сургууль 2015 2015 72
Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ 2015 2015 72
Дархан ус суваг 2015 2015 72
Дорноговь Аймаг Сайншанд сум Нийтлэг үйлчилгээний газар 2015 2015 72
Төв Чандмань Дулааны эрчим хүчний Газар 2015 2015 72
Багануур-Ус ОНӨААТҮГ 2015 2015 72
Баянгол дүүрэг Шинэ-Өргөө ОНӨААТҮГ 2015 2015 72
Баянзүрх дүүрэг Нийтлэг үйлчилгээний газар 3 2015 2015 72
Баянзүрх дүүрэг үйлчилгээний газар 1 2015 2015 72
Зорчигч тээврийн нэгтгэл 2015 2015 72
СХД Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ Орон нутгын өмчит үйлд-ийн газар 2015 2015 72
СХД Тээвэрлэлт үйлчилгээний төв Орон нутгын өмчит үйлдвэрийн газар 2015 2015 72
СБД Сүхбаатар дэвшил орон нутгийн өмчит АА-н тооцоот үйлд-ийн газар 2015 2015 72
Ус сувгийн удирдах газар 2015 2015 72
Хан-Уул дүүргийн Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ 2015 2015 72
Авто Тээврийн үндэсний төв 2015 2015 72
Барилга захиалагчийн алба 2015 2015 72
Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар 2015 2015 72
Хилийн 0119 анги ТӨААТУҮГ 2015 2015 72
Хилийн 0288-р анги ТӨААТУҮГ 2015 2015 72
Монгол улсын хөгжлийн банк ХХК 2015 2015 71
Багабаян Энхийн төлөө цогцолбор төв 2015 2015 71
Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж ТӨҮГ 2015 2015 71
Налайх дүүрэг Чандмань налайх ОНӨАТҮГ 2015 2015 71
Нийслэлийн гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ 2015 2015 71
Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 2015 2015 71
Өмнөговь аймаг Цогтцэций сум Цог-Өрнөх ОНӨААТҮГ 2015 2015 71
Бөртэ 2015 2015 71
Дорноговь Аймаг Эм эргэлтийн сан ОНӨУҮГазар 2015 2015 70
Баянзүрх дүүрэг Нийтлэг үйлчилгээний газар 4 2015 2015 70
Баянзүрх дүүрэг үйлчилгээний газар 2 2015 2015 70
Өвөрхангай аймаг Арвайхээр сум Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГазар 2015 2015 70
Зам тээврийн хөгжлийн төв 2015 2015 69
Хөдөө аж ахуйн их сургууль 2015 2015 69
Ундрага-Алтай ОНӨҮГ 2015 2015 69
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨҮГ 2015 2015 69
Далайн захиргаа ТӨҮГ 2015 2015 68
Монгол Улсын Боловсролын Их сургууль 2015 2015 68
Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ 2015 2015 68
Хэнтий -Ус ХХК 2015 2015 68
Хүнс хангамж төв ОНӨААТҮГ 2015 2015 68
Талын-Илч 2015 2015 67
Чандмань-Илч ОНӨУҮГазар 2015 2015 67
Нийслэлийн Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ 2015 2015 67
Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл 2015 2015 67
Онги ус Орон Нутгийн Өмчит Үйлдвэрийн Газар 2015 2015 66
Эмт наран ОНӨҮГазар 2015 2015 66
Асгат ОНӨААТҮГ 2015 2015 66
Увс аймаг дулааны 2-р станц дулааны шугам сүлжээ ОНӨААТҮГ 2015 2015 66
Гавшгай ус ХХК 2015 2015 65
Алтай хотын тохижилт үйлчилгээний газар ААТҮГ 2015 2015 65
Хэрэмт цамхаг УТҮГ 2015 2015 65
Геологийн судалгааны төв ТӨҮГ 2015 2015 64
Багачууд хүнс 2015 2015 64
Өмнөговь аймаг Ханбогд сум Хандизель ОНӨААТҮГ 2015 2015 64
Дорнод Аймаг Хэрлэн сум Чойбалсан хөгжил ОНӨҮГ 2015 2015 63
Илчлэг-Шивээ 2015 2015 63
Багахангай тохижилт ОНӨААТҮГ 2015 2015 63
Сүхбаатар тохижилт үйлчилгээ 2015 2015 63
Багануур дулааны станц ТӨХК 2015 2015 62
Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2015 2015 62
Дарханы ДЦС ТӨХК 2015 2015 62
Дарханы дулааны сүлжээ ТӨХК 2015 2015 62
Диспетчерийн үндэсний төв ХХК 2015 2015 62
Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК 2015 2015 62
Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК 2015 2015 62
Дулааны цахилгаан станц3 ТӨХК 2015 2015 62
Дулааны цахилгаан станц4 ТӨХК 2015 2015 62
Дөргөний усан цахилгаан станц ТӨХК 2015 2015 62
Налайх дулааны станц ТӨХК 2015 2015 62
Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК 2015 2015 62
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2015 2015 62
Ховд цахилгаан түгээх сүлжээ 2015 2015 62
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 2015 2015 62
Эрдэнэт дулааны цахилгаан станц ТӨХК 2015 2015 62
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар 2015 2015 62
Өмнөговь аймаг Гурвантэс сум Хөгшөө ОНӨААТҮГ 2015 2015 62
Монгол улсын их сургууль 2015 2015 61
Радио телевизийн үндэсний сүлжээ ТӨҮГ 2015 2015 61
Нийслэлийн Илч орд ОНӨААТҮГ 2015 2015 61
Сэлэнгэ аймаг Энерго ОНӨААУҮГ 2015 2015 61
Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ 2015 2015 61
АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ 2015 2015 60
Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2015 2016 60
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 2015 2016 60
Дөрвөлж ОНӨҮГазар 2015 2016 60
Дорнод Аймаг Хэрлэн сум Нийтийн аж ахуй 2015 2016 60
Хан-Уул дүүргийн Усан спортын сургалтын төв 2015 2015 60
Багануур тохижилт 2015 2016 60
Барилгын хөгжлийн төв 2015 2016 60
Өмнөговь Дулаан хангамжийн газар 2015 2015 59
Монгол ус ТӨҮГ 2015 2016 58
Амь-Ус трейд ХХК 2015 2015 58
Газар-Ивээл ТӨААТҮГ 2015 2015 58
Дундговь Ус - ОНӨҮГ 2015 2016 57
Сэлэнгэ Цант Орхон ХХК 2015 2015 57
Ус-Ду ОНӨҮГ 2015 2015 57
Дулааншарынгол ТӨХК 2015 2015 55
Шинжлэх ухааны технологийн их сургууль 2015 2016 55
Шинэ Улаангом ОНӨААТҮГ 2015 2015 55
Хөрөнгө оруулалтын захиалагчийн алба 2015 2015 55
Ховд Шим-Ус ХХК 2015 2016 54
Цагааншонхор ТӨҮГ 2015 2016 53
Эрүүл ус ОНӨҮГ 2015 2015 52
Хадгаламж даатгалын корпораци 2015 2016 51
Өмнөговь аймаг Хүрмэн сум Эрдэнэсийн буян ОНӨААТҮГ 2015 2015 51
Ховд их сургууль 2015 2016 50
Сүхбаатар Түмэнцогт сум Ус-дулаан ОНӨҮГ 2015 2015 50
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ 2015 2015 50
Багануур тоосго ТӨААТҮГ 2015 2015 49
Эрдэнэс Монгол ХХК 2015 2017 48
Буянт-Ухаа спортын цогцолбор 2015 2016 48
Монгол кино нэгтгэл ТӨҮГ 2015 2016 48
Өмнөговь Нийтлэг үйлчилгээний газар 2015 2017 48
Өмнөговь аймаг Мандал-Овоо сум Хаан мандал ОНӨААТҮГ 2015 2015 48
Өмнөговь аймаг Ханхонгор сум Элка ОНӨААТҮГ 2015 2015 48
ХӨВСГӨЛ ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК 2015 2016 47
Увс аймгийн Чандмань- Увс ХХК 2015 2015 47
Сэлэнгэ аймаг Зүүнхараа ОНӨААУҮГ 2015 2016 47
Нийслэлийн орон сууцны корпораци 2015 2015 46
Хэнтий Нийтлэг үйлчилгээ ОНӨҮГ 2015 2016 46
Өмнөговь Хөгжил хөрөнгө оруулалтын газар 2015 2016 46
Сүхбаатар Дарьганга тохижилт ОНӨААТҮГ 2015 2015 46
Өмнөговь аймаг Булган сум КОКСЗАГ ОНӨААТҮГ 2015 2015 46
Өмнөговь аймаг Цогт-Овоо сум Говийн нарны илч ОНӨААТҮГ 2015 2015 46
Төв аймаг Баян сум Шохой тоосго нүүрс ТӨААТҮГ 2015 2015 46
Өмнөговь аймаг Манлай сум Манлайн бадрах ОНӨААТҮГ 2015 2015 45
Өмнөговь аймаг Сэврэй сум Дэмд-Од ОНӨААТҮГ 2015 2015 45
Өмнөговь аймаг Ханбогд сум хот тохижилт ОНӨААТҮГ 2015 2017 45
Өмнөговь аймаг Номгон сум Ном дизель ОНӨААТҮГ 2015 2015 44
Цахилгаан Шугам Сүлжээний Газар 2015 2016 43
Үндэсний давхар даатгал 2015 2017 42
Галтдулаан ХХК 2015 2015 42
Орхон Аймаг ХББЗА 2015 2016 42
Багануур дүүрэг Тээвэр зохицуулалтын алба 2015 2016 42
Өмнөговь аймаг Баяндалай сум Гурванмөнх ОНӨААТҮГ 2015 2015 42
Өмнөговь аймаг Ноён сум НЦС ОНӨААТҮГ 2015 2015 42
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл 2015 2016 42
Булган аймаг Хутаг-Өндөр сум Илчит хутаг ОНӨҮГ 2015 2016 40
Дундговь аймгийн Өндөршил сумын Эм эргэлтийн сан 2015 2017 40
Дундговь Аймаг Говь-Угтаал сум Эм эргэлтийн сан 2015 2017 40
Сонгинохайрхан дүүрэг захиалагчийн алба 2015 2015 40
Сүхбаатар Онгон сум Арвижих ОНӨААТҮГ 2015 2015 40
Архангай аймаг Эрдэнэбулган сум Хотын захирагчын алба 2015 2016 39
Тэсийн илч ХХК 2015 2015 38
Баянхонгор Цэвэр хот орон нутгийн өмчит АА-н тооцоот үйлд-ийн газар 2015 2015 38
Өмнөговь аймаг Баян-Овоо сум Долоо шар заг ОНӨААТҮГ 2015 2015 38
Аргалант илч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар 2015 2017 37
Булган аймаг Тэшиг сум Тэшиг ус ОНӨҮГ 2015 2016 37
Сэлэнгэ Туулын хишиг ОНӨААУҮГ 2015 2016 37
Хан-уул дүүрэг агро 2015 2017 37
Сүхбаатар Сүхбаатар сум Хайлааст-голомт ОНӨААТҮГ 2015 2016 34
Өмнөговь аймаг Гурвантэс сум Шугшаа Уул ОНӨААТҮГ 2015 2016 34
Увс Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2015 2018 30
Дундговь Аймаг Сайнцагаан сум Эм эргэлтийн сан 2015 2017 30
Дорноговь аймаг Замын-Үүд нийтийн аж ахуйн үйлчилгээ 2015 2016 30
Дарив дулаан ОНӨААТҮГ 2015 2016 28
Ахмадын хотхон-1 2015 2015 26
Баянзүрх дүүрэг дүүрэг Усан спорт сургалтын төв 2015 2015 26
Нийтийн аж ахуй ус сувгийн Тосон-Очирт хайрхан ОНӨААТҮГ 2015 2017 25
Алтай Улиастай эрчим хүчний сис ТӨХК 2015 2019 24
Архангай аймаг Ундарга ХХК 2015 2019 24
Дорноговь аймаг Чандманьбадрал ХХК 2015 2019 24
Дархан Хот байгуулалт, барилга захиалагчийн газар ОНӨААҮГ 2015 2015 24
Үртсэн шахмал түлшний үйлдвэр 2015 2015 24
Мон-Атом ХХК 2015 2019 23
Шивээ овоо ТӨОХК 2015 2019 23
Эрдэнэт үйлдвэр 2015 2019 22
Эрдэнэ эрчим хүч ОНӨААТҮГ 2015 2016 22
Монголросцветмет ХХК 2015 2019 21
Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл бизнесийн корпораци 2015 2019 21
Багануур дүүргийн үйлдвэрлэл технологын парк 2015 2016 20
Дархан-Уул Аймаг Мэдээлэл технологийн алба 2015 2016 19
Баянзүрх дүүрэг Баянзүрх-Шижир Орон нутгын өмчит үйлдвэрийн газар 2015 2015 19
Өмнөговь Буянт хотхон хүүхдийн зуслан 2015 2017 18
Хархорин ус суваг 2015 2015 17
Дорноговь Аймаг Эрдэнэ сум Дагшин-Эрдэнэ Компани ОНӨААТҮГ 2015 2015 17
Хөвсгөл аймаг Цагаан-Үүр сум Нарс шинэсэн төгөл ой 2015 2015 17
Хөх монгол цогцолбор ОНӨААТҮГ 2015 2015 17
Дорнод их сургууль 2015 2015 16
Очир - Илч ХХК 2015 2016 14
Өвөрхангай аймаг Хужирт сум Эргэлтийн эм ОНААТҮГ 2015 2016 14
Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн 2015 2019 13
Хэнтий Батширээт сум тохижилт 2015 2015 13
Гэр бүлийн ордон 2015 2018 13
Монголын хөрөнгийн бирж ТӨХК 2015 2020 12
НалайхАЗЗА ТӨХК 2015 2020 12
Төв АЗЗА ТӨХК 2015 2020 12
Төрийн банк ХХК 2015 2020 12
Хархорин АЗЗА ТӨХК 2015 2020 12
Хөдөө аж ахуйн бирж ХХК 2015 2020 12
Эрдэнэс оюу толгой 2015 2020 12
Эрдэнэс таван толгой 2015 2020 12
Өвөрхангай АЗЗА ТӨХК 2015 2020 12
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК 2015 2020 12
Баянчандмань АЗЗА ТӨХК 2015 2020 11
Дорноговь АЗЗА ТӨХК 2015 2020 11
Талын зам ТӨХК 2015 2020 11
Харгуй ТӨХК 2015 2020 11
Сэлэнгэ Барилга захиалагч ОНӨААТҮГ 2015 2016 11
Чингэлтэй дүүргийн ахмадын амралт сувилал 2015 2016 11
Монголын үнэт цаасны клирингийн төв ХХК 2015 2020 11
Сүхбаатар нийтлэг үйлчилгээ 2015 2015 10
Дархан-Уул аймаг Орхон сум Тохижилт үйлчилгээ 2015 2015 10
Халх гол нэгдэл ОНӨААТҮГ 2015 2018 10
Булган хангалын спорт бэлтгэлийн төв 2015 2017 9
Говь-Алтай аймаг Нийтлэг үйлчилгээ ОНӨТҮГ 2015 2015 9
Дорнод аймаг Баянтүмэн сум Эмийн эргэлтийн сан 2015 2020 9
Нийтлэг үйлчилгээ үйлдвэрийн газар 2015 2016 9
Уран дөш зуслан ОНӨҮГ 2015 2018 8
Багануур АЗЗА ТӨХК 2015 2020 7
Хөвсгөл аймаг Мөрөн сум Дэлгэрмөрөн сум дундын ойн анги 2015 2017 7
ЭРЭЭНЦАВ ХӨГЖИЛ ОНӨААТҮГАЗАР 2015 2015 7
Их шүтээн цогцолбор 2015 2017 6
Сүхбаатар Түвшинширээ сум Түвшин хөгжил ОНӨААТҮГ 2015 2016 6
Хэнтий Шинэс ойн анги 2015 2018 6
Баруун бүсийн эрчим хүчний Систем ТӨХК 2015 2020 5
Сүхбаатар ойжуулалт 2015 2015 5
Ховд Мянган Угалзат ОНӨҮГ 2015 2019 5
Өмнөговь Сэрвэй Нийтлэг үйлчилгээний газар 2015 2015 5
Дундговь Аймаг Эрдэнэдалай сум Эм эргэлтийн сан 2015 2016 5
Хатгал цахир ОНӨААТҮГ 2015 2016 5
Өвөрхангай аймаг Баянгол сум Эргэлтийн эм ОНААТҮГ 2015 2016 5
Хөвсгөл АЗЗА ТӨХК 2015 2020 4
Сүхбаатар аймаг Түмэнцогт ОНӨҮГ 2015 2017 4
Өмнөговь Цогт-Овоо сум Аврахговь Эмийн эргэлтийн сан ОНӨУҮГ 2015 2020 4
Сэлэнгэ аймаг Хүдэр сум Ойн анги ОНӨААТҮГазар 2015 2016 4
СБД Бага хандгайт орон нутгийн өмчит АА-н тооцоот үйлд-ийн газар 2015 2015 4
Архангай Азза ТӨХК 2015 2020 3
Булган АЗЗА ТӨХК 2015 2020 3
ГовьАлтай АЗЗА ТӨХК 2015 2020 3
Даланзадгадын ДЦС ТӨХК 2015 2020 3
Дархан АЗЗА ТӨХК 2015 2020 3
Завхан АЗЗА ТӨХК 2015 2020 3
МИАТ ТӨХК 2015 2020 3
Увс АЗЗА ТӨХК 2015 2020 3
Ховд АЗЗА ТӨХК 2015 2020 3
Сувилал Шарын гол 2015 2015 3
Өмнөговь Ханхонгор сум Цитоговь Эмийн эргэлтийн сан ОНӨУҮГ 2015 2019 3
Дашбалбар хөгжил ОНӨААТҮГ 2015 2019 3
Хөөвөр хөгжил ОНӨААТҮГ 2015 2018 3
Орхон АЗЗА ТӨХК 2015 2020 2
Алтай радио ОНӨТҮГ 2015 2017 2
Дорнод аймаг Баяндун сум Эргэлтийн эмийн сан 2015 2016 2
Дорнод аймаг Чойбалсан сум Эмийн эргэлтийн сан 2015 2020 2
Хэнтий Ширээт ойн анги 2015 2017 2
Хэнтий Биндэр нийтлэг үйлчилгээ 2015 2020 2
Хөвсгөл аймаг Баяншишгэд сум дундын ойн анги ОНӨҮГ 2015 2018 2
Улзын хөгжил ОНӨААТҮГ 2015 2016 2
Ханбогд сум Оргилдорж шүг Эмийн эргэлтийн сан 2015 2017 2
Эрдам шинжилгээ туршилт үйлчилгээ ОНУААТҮ 2015 2016 2
Монголын төмөр зам ТӨХК 2015 2020 1
Хөвсгөл эрчим хүч ХХК 2015 2020 1
Эрдэнэс метан ХХК 2015 2020 1
ДБИнкубатор төв 2015 2016 1
Дорнод аймаг Дашбалбар сум Эмийн эргэлтийн сан 2015 2020 1
Дорнод аймаг Цагаан-Овоо сум Эмийн эргэлтийн сан 2015 2018 1
Нөрөөт говь Өмнөговь-Сэврэй Эмийн эргэлтийн сан ОНӨУҮГ 2015 2020 1
Сүхбаатар Эрдэнэцагаан сум Сүхбаатар Бичигт өргөө ОНӨҮГ 2015 2020 1
Хэнтий Биндэр ой анги 2015 2017 1
Өмнөговь Манлай сум Элемент Говь ОНӨААТҮГ 2015 2020 1
Өмнөговь аймаг Цогтцэцийн сум Алиман тойром ОНӨААТҮГ 2015 2017 1
БАЯНТҮМЭН ХӨГЖИЛ-ОНӨААТҮГАЗАР 2015 2016 1
Баян-Өлгий аймгийн Өлгий сум Хала-Өркени ОНӨААТҮГ 2015 2016 1
Багануур ХК 2015   0
Горхи мэлхий хад амралтын газар 2015   0
Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор барилгын ашиглалтын өмнөх захиргаа 2020   0
Төв аймгийн Лүн суман дахь Сум дундын ойн анги 2019   0
монгол тамга ТӨҮГ 2015   0
Баянхонгор аймаг Шинэжинст тохижилт үйлчилгээний газар 2019   0
Дорнод аймаг Баян-Уул сум Эмийн эргэлтийн сан 2015   0
Дорнод аймаг Булган сум Эмийн эргэлтийн сан 2015   0
Дорнод аймаг Гурванзагал сум Эмийн эргэлтийн сан 2015   0
Дорнод аймаг Матад сум Эмийн эргэлтийн сан 2015   0
Дорнод аймаг Сэргэлэн сум Эмийн эргэлтийн сан 2015   0
Дорнод аймаг Халхгол сум Эмийн эргэлтийн сан 2015   0
Дорнод аймаг Хөлөнбуйр сум Эмийн эргэлтийн сан 2015   0
Дорнод аймаг Чулуунхороот сум Эмийн эргэлтийн сан 2015   0
Дундговь аймаг Дэлгэрцогт сум Эм эргэлтийн сан 2015   0
Дундговь аймаг Сайхан-Овоо сум Эмийн эргэлтийн сан 2017   0
Сүхбаатар Дарьганга сум Нью Дарьганга ОНӨҮГазар 2015   0
Сүхбаатар Уулбаян сум Эргэлтийн эмийн сан 2015   0
Төв Мах боловсруулах үйлдвэр 2015   0
Увс Эмийн эргэлтийн сан 2015   0
Хөлөнбуйр хөгжил ОНӨҮГ 2019   0
Эрчимт идэр сум дундын ойн анги ОНӨҮГ 2015   0
Өмнөговь Баяндалай сум Өсөх Далай ОНӨААТҮГ 2015   0
Өмнөговь Мандаловоо сум Эмийн эргэлтийн сан Аргамжинцэцэг ОНӨААТҮГ 2015   0
Өмнөговь Ноён сум Ингэн нүд ОНӨААТҮГ 2015   0
Өмнөговь Эмийн эргэлтийн сан ОНӨУҮГ 2015   0
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжинговь Эмийн эргэлтийн сан ОНӨУҮГ 2015   0
Алтай Шим-ус ОНӨААТҮГ 2018   0
Асгат улаан дэл ОНӨААТҮГ 2020   0
Дархан Үйлдвэрлэл технологийн парк 2015   0
Дорнод Аймаг Булган сум Өндөр хошуу ОНӨААТҮГ 2015   0
Дундговь Аймаг Гурвансайхан сум Эм эргэлтийн сан ОНААТҮГ 2015   0
Дундговь аймаг Бяанжаргалан сумын Эм эргэлтийн сан 2017   0
Дундговь аймаг Хулд сум Эм эргэлтийн сан 2015   0
Дундговь аймаг Цагаандэлгэр сумын Эм эргэлтийн сан 2017   0
Дундговь аймаг Өлзийт сумын Эм эргэлтийн сан 2017   0
Жана-Өлкэ ОНӨААТҮГ 2015   0
Зэрэг шим ус ОНӨААТҮГ 2019   0
Сэлэнгэ аймаг үржлийн цөм сүргийн аж ахуй 2015   0
Сэргэлэн хөгжил ОНӨААТҮГ 2015   0
Сүжийн говь эмийн эргэлтийн сан ОНААТҮГ 2015   0
Хан-уул дүүрэг яармаг 2015   0
Ховд аймаг Мянгад сум Шим-Ус ОНӨААТҮГ 2017   0
Ховд суврага ОНӨААТҮГ 2015   0
Хустайн хөгжил ОНӨААТҮГ 2015   0
Хүдэр тохижилт ОНӨААТҮГ 2020   0
Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум Мөнххаан савдаг ОНӨААТҮГ 2015   0
Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сум Дүгийн эх ОНӨААТҮГ 2015   0
Чингэлтэйн ахмадын амралт 2015   0
Эм эргэлтийн сан 2015   0
Эм эргэлтийн сан 2015   0
Өмнөговь аймаг Булган сум РАШААНТГОВЬ ОНӨААТҮГ 2015   0
Өмнөговь аймаг Гурвантэс сум Элгэмсэг говь Эмийн эргэлтийн сан ОНӨААТҮГ 2015   0
Техник спортын төв ТӨААТҮГ 2018   0

Хүснэгтэд үзүүлсэнчлэн төрийн өмчийн оролцоотой 54 байгууллага Цалингаас бусад таван саяас дээш төгрөгийг гүйлгээ огт хийгээгүй мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл, цалингаас бусад таван сая төгрөгийн орлого ч ороогүй, зарлага ч гараагүй мэт байна.

Тухайлбал, 75%-ийг төр эзэмшдэг "Багануур" ХК 2018, 2019, 2020 онд Шилэн дансаа хөтөлсөн мэт харагдаж байгаа ч ороод үзвэл огт мэдээлэл оруулаагүй байгаа нь иргэдийг төөрөгдүүлэхээр байгаа юм.