Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/01/26-НД НИЙТЛЭГДСЭН

Дамба, Бэлхийн задгай болон СБД-ийн 45 дугаар байрны иргэдийн эхний шинжилгээнээс коронавирус илрээгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 1 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших 45 дугаар байр болон Дамба, Бэлхийн задгай орчимд амьдардаг иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "СБД-ийн 45 дугаар байранд халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор тухайн байрны 121 хүнд шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гараад байна.

Мөн Дамба болон Бэлхийн задгай орчмын 204 өрхийн 592 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Гэхдээ 14 хоног хянаж, давтан шинжилгээ авна" гэсэн юм.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/721190808539452

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.